Холбоо барих


ДЭЛХИЙН ФИЛОСОФИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “ОЛОН СОЁЛЫН ХҮРЭЭНД ЭКОЛОГИ, ШУДАРГА ЁС, ЭНХ ТАЙВНЫ ҮЙЛСЭД ХАМТРАН АЖИЛЛАХ ФИЛОСОФИ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Мэдээ мэдээлэл 2018/12-18 ・ 190

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан “Олон соёлын хүрээнд экологи, шударга ёс, энх тайвны үйлсэд хамтран ажиллах философи” сэдэвт хэлэлцүүлгийг Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнтэй хамтран 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ШУТИС-ийн төв номын санд зохион байгуулав.
Энэхүү хэлэлцүүлэг нь байгаль, экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан, шударга иргэний нийгмийг цогцлоосон, энх тайвнаар орших олон соёлын уулзвар дахь хүний зөв хандлагыг төлөвшүүлэхэд чиглэдэг философи ба бусад шинжлэх ухааны сүүлийн үеийн судалгааны үр дүнг хэлэлцэж, санал солилцох зорилготой байв.
Хэлэлцүүлгийг нээн ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, Шинжлэх ухааны академийн тэргүүн дэд ерөнхийлөгч академич Г.Чулуунбаатар нар үг хэлсэн бөгөөд Философийн хүрээлэнгийн захирал доктор Б.Пүрэвсүрэн, доктор Л.Хайсандай, доктор Л.Дүгэржав тэргүүтэй 20 гаруй нэр хүндтэй эрдэмтэн, профессорууд “Монгол төрийн алтан аргамжийн бодлого: түүх ба орчин үе”, “Антарктид судлал ба экологи”, “Нийгмийн экологи ба олон соёлын нөхцөл байдал” зэрэг сэдвээр илтгэл тавьж оролцлоо. 
Энэхүү хэлэлцүүлэг нь өнөөгийн нийгэмд тулгамдаж буй байгаль, экологийн чухал асуудлуудыг хөндөж, ЮНЕСКО-ийн энэ жилийн Дэлхийн философийн өдрийн “Хамтдаа амьдарч сурцгаая” гэсэн уриаг хөхиүлэн дэмжсэн чухал ач холбогдолтой болж өндөрлөв.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл






























2018 оны 9 дүгээр сарын 25


Тэмдэглэлт өдрүүд