Холбоо барих


ДУУ, ДҮРС БИЧЛЭГИЙН ӨВИЙГ ХАМГААЛАХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭВ

Мэдээ мэдээлэл 2018/12-18 ・ 154

ЮНЕСКО нь 2005 онд Парис хотноо болсон Ерөнхий бага хурлаараа жил бүрийн 10 дугаар сарын 27-ны өдрийг Дуу, дүрс бичлэгийн өвийг хамгаалах дэлхийн өдөр болгон тэмдэглэж байхаар тунхагласан билээ. Дуу дүрс бичлэгийн баримтууд болох кино, хальс, радио телевизийн нэвтрүүлэг зэрэг нь 20, 21 дүгээр зууны үндсэн мэдээллийг агуулж байгаагаараа хүн төрөлхтний нийтийн өв, түүхийн ой санамж болж түүнийг дамжуулан хадгалахад тус нэмрээ өгсөөр байна. 
Тус өдрийг тохиолдуулан Архивын ерөнхий газартай хамтран Мандухай сэцэн хатан уран сайхны кино дэлгэцэнд гарсны 30 жилийн ойд зориулсан өдөрлөгийг өнөөдөр буюу 10 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулав. Тус өдөрлөг нь үзэсгэлэн болон хэлэлцүүлэг гэсэн 2 хэсэгтэй байв. Өдөрлөгийг нээн ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Төрийн соёрхолт Ардын жүжигчин Н.Сувд, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нар үг хэлж үзэсгэлэнг нээн тууз хайчлав.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл






























2018 оны 9 дүгээр сарын 25


Тэмдэглэлт өдрүүд