Холбоо барих


“БОЛОВСРОЛ ЭЗЭМШИХ ЭРХ БОЛ МЭРГЭШСЭН БАГШТАЙ БАЙХ ЭРХ МӨН”

Мэдээ мэдээлэл 2018/10-08 ・ 47

Боловсрол бол хүний үндсэн эрх, нийгмийн баялаг юм. Боловсрол нь эдийн засаг, нийгмийн хөгжлөөр дамжуулан амьдралыг өөрчилдөг. Боловсрол нь энх тайван, хүлцэл тэвчил, нийгмийн оролцоог дэмжиж ядуурлыг арилгах гол түлхүүр болдог. Боловсрол нь хүүхэд, залууст чадавхаа дээшлүүлэх боломж олгодог. 
Гэсэн хэдий ч олон газарт, ялангуяа бага орлоготой орнуудад чадварлаг, туршлагатай багш нар дутагдсанаас болж хүүхдүүд боловсрол эзэмших эрхээ эдэлж чадахгүйд хүрч байна. Хэдийгээр боловсролын хүртээмж ерөнхийдөө өссөн ч дэлхий даяар 263 сая хүүхэд, залуучууд сургуульд хамрагдаж чадалгүй байсаар байна. Ойролцоогоор дэлхий нийтийн 60 хувь буюу 617 сая хүүхэд, өсвөр насныхан бичиг үсэг, тоо тоолох суурь мэдлэг эзэмшээгүй байна. Хамгийн ядуу, хамгийн эмзэг бүлгийн, тэр дундаа мөргөлдөөнд нэрвэгдсэн бүс нутагт оршин суудаг хүүхдүүд сургуулиас гарах, завсардах, сургуульд явах боломжгүй болох эрсдэлд орсноор маш бага зүйл сурч байна. 2030 он гэхэд олон улсын хамтын нийгэмлэг бүх нийтээрээ бага, дунд, бүрэн дунд боловсрол эзэмших үүрэг амлалт аван хүчин чармайлт гаргаж байна. Энэхүү үүрэг амлалтад хүрэхийн тулд бид хүүхэд, залуучуудад чанартай боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх, боловсролын тогтолцооны бүхий л түвшинд ялгаварлан гадуурхалтыг зогсоох, боловсролын чанар, суралцахуйн үр дүнг эрс сайжруулах шаардлагатай байна. Эдгээр зорилтууд нь эргээд дэлхий даяар 69 сая гаруй багш мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхийг шаардаж байна. 
2018 оны Дэлхийн багш нарын өдөр "Боловсрол эзэмших эрх бол мэргэшсэн багштай байх эрх" уриан дор тэмдэглэж буй нь бодит байдалтай яв цав нийцэж байна. Түүнчлэн, 70 жилийн өмнө батлагдсан боловсролыг суурь эрх хэмээн хүлээн зөвшөөрсөн Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалтай нийцэж байна. Өнөөдөр бид засгийн газрууд болон олон улсын хамтын нийгэмлэгт хүчирхэг багшид хөрөнгө оруулах замаар хүний эрхийг хамгаалах ач холбогдлыг сануулж байна.
Бүх хүүхдүүдийг сурч боловсроход бэлтгэх, нийгэмд байр суурь олоход багш нар нь сурагчдын хэрэгцээнд нийцсэн үр дүнтэй сургалт, дэмжлэг авсан байх шаардлагатай байна. Онцгой байдалд байгаа, хямралд нэрвэгдсэн орнуудад залуучуудын тоо хурдацтай өсч буй бүс нутаг дахь багш нарын хомсдол тэгш шударга, хүртээмжтэй, чанартай боловсролд чиглэсэн хүчин чармайлтыг дарж байна. Дутагдаж буй багш нарыг байх ёстой тоо хэмжээнд хүргэхийн тулд боловсролын байгууллагууд ихэвчлэн бага эсвэл дутуу сургалт явуулах, эсвэл багш нарт тавигдах мэргэшлийн шаардлагыг бууруулж байна. Зарим багш нарт заах аргад нь суралцаагүй, мэргэшээгүй хичээл орохыг санал болгодог байна. Бага орлоготой орнуудад багшийн хомсдолыг анги дүүргэлтийг нэмэгдүүлэх замаар бууруулж сургалтын чанар, багшийн ажлын ачаалалд сөргөөр нөлөөлөхөд хүргэж байна. Үүний үр дүнд хамгийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд хөдөлмөрийн түр гэрээтэй, туршлага багатай, мэргэшээгүй эсвэл багшийн мэргэжил огт эзэмшээгүй хүмүүс багшилж байна. Онцгой байдалд, хямралын нөхцөлд ажиллаж буй багш нар зэвсэгт мөргөлдөөн, хүчирхийлэл, байгалийн гамшгийн улмаас гэрээсээ дайжсан эмзэг бүлгийн хүүхдүүд, ялангуяа охидын хэрэгцээнд нийцэхүйц багшлахад хангалттай бэлтгэгдээгүй байна. Хэдийгээр чанартай боловсрол эзэмшихэд багш нар хамгийн чухал үүрэгтэйг хүлээн зөвшөөрдөг ч ихэнх улсад багшийн мэргэжил үнэ цэнэтэйд тооцогдохгүй хэвээр байна. Энэхүү байдал нь хөгжилтэй ба буурай хөгжилтэй орнуудад ялгаагүй багшлах боловсон хүчин бэлтгэх, мэргэжлээрээ ажиллахад саад тогтор болсоор байна. Иймд засгийн газар, боловсролын түншүүд шинэ болон дадлагажигч багш нарт зориулсан сургалтын чанарыг сайжруулах зоримог алхам хийх шаардлагатай байна. Багш нар чанартай боловсрол эзэмших, мэргэжлээрээ ажиллах, ур чадвараа дээшлүүлэх боломжоор хангагдсан байх ёстой. Бүх шатны боловсролын байгууллагад ажиллаж буй хүмүүст зохистой цалин хөлс олгох, ажлын байрны нөхцөлийг сайжруулах замаар багшлах нь үнэ цэнэтэй мэргэжил гэдгийг олон нийтэд харуулах шаардлагатай байна. 
Дэлхийн багш нарын өдрийг тохиолдуулан дэлхийн өнгөц булан бүрт хүүхэд, өсвөр үеийнхний амьдралыг сайжруулахад багш нарын оруулж буй хувь нэмрийг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ чадварлаг багш нарын тоог нэмэгдүүлэхийн төлөө үйл ажиллагаа тууштай явуулж байгаагаа бид дахин нотолж байна. Иймд бүх улсын засгийн газар, олон улсын хамтын нийгэмлэгүүд бидэнтэй нэгдэхийг уриалж байна. Ингэснээр ямар нөхцөл байдалд байгаагаас үл хамааран бүх хүүхэд, залуучууд чанартай боловсрол эзэмших, илүү сайхан ирээдүйтэй байх эрхийг нь бид хамгаалж чадна.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл




2018 оны 9 дүгээр сарын 25




























Тэмдэглэлт өдрүүд