Холбоо барих


МЭДЭЭЛЛИЙН ТҮГЭЭМЭЛ ХҮРТЭЭМЖИЙН OЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ОДРИ АЗУЛЭЙГЭЭС ИРҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ

Мэдээ мэдээлэл 2018/09-28 ・ 141

Технологийн хувьсгал нь бид өөрсдийгөө хэрхэн мэдээлэлжүүлж байгааг эрс өөрчилж байна. Хэдхэн жилийн дотор мэдээллийн эх сурвалжууд олон янзын хэлбэрээр өсөн нэмэгдэж, даяарчлагдсан. Эдүгээ төрөл бүрийн сэдвээр маш их материалыг хурдан шуурхай олж авах боломжтой болжээ.
Энэ шинэ нөхцөл байдал нь хувь хүний болон нийгмийн хөгжилд асар их боломжийг олгодог ч эдгээр боломжууд нь хүн бүрд олдож байж л хөгжил цэцэглэлтийг дагуулна. Маш ихээр уялдаа холбоотой болсон энэ нийгэмд мэдээлийн хүртээмжийн тэгш бус байдал нь дэлхийн хөгжлөөс хол хоцрох, гадуурхагдах байдлыг нэмэгдүүлэх нь гарцаагүй. Иймээс энэхүү олон улсын өдрийг тэмдэглэж буй зорилго нь мэдээллийн хүртээмжийн түгээмэл байдлыг баталгаажуулах шаардлагатайг засгийн газрууд болон иргэнийн нийгмийн бүх оролцогч талуудад сануулахад оршиж байна.
Энэхүү шаардлагыг биелүүлэх нь "олон нийтэд мэдээллийн хүртээмжийг бий болгох, үндсэн эрх чөлөөг хамгаалах" гэсэн Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн 16 дугаар зорилтын нэг хэсэг нь юм.
Мэдээллийн хүртээмж нь үндсэн эрх, эрх чөлөөгөө эдлэхтэй шууд холбоотой бөгөөд Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд нөлөөлдөг.
Мэдээлэл сайтай иргэн байна гэдэг нь мэдлэгтэй байх, шүүн тунгаах ухааныг эзэмшсэн байх, мөн нийгмийн болон нийт ард түмний амьдралд идэвхтэй оролцох чадвартай байхыг хэлнэ.
Энэ нь өөрийн эрүүл мэнд, сайн сайхан байдалд зайлшгүй шаардлагатай мэдлэгийг олж авах боломжтой байхыг хэлнэ.
Энэ нь насан туршийн боловсролыг эзэмшин нийгэм эдийн засгийн байнгын өөрчлөгдөж буй орчинд дасан зохицоход сургах боловсролын нөөцтэй байна гэсэн үг юм.
Энэ нь өөрийн бүтээлч, шинийг санаачлагч чадамжийг нээхийг хэлнэ.
Үүнээс гадна хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй гол асуудлуудыг, тухайлбал, цаг уурын өөрчлөлтийн талаар мэдээлэлтэй байж, тэдгээрийн сөрөг үр нөлөөг бууруулахын тулд хэрхэн ажиллах ёстойг мэддэг байхыг хэлнэ.
Мэдээллийг бүх нийтэд хүртээмжтэй болгохын тулд олон янзын арга хэмжээ авах шаардлагатай. Улс орнууд зохих хууль тогтоомжийг боловсруулж, интернэтийн бүх нийтийн хүртээмжтэй байдлыг хангах ёстой. Олон хэлний байдлыг онлайн болон оффлайн хэлбэрээр дэмждэг байх ёстой бөгөөд ингэснээр иргэд өөрсдийн төрөлх хэлээрээ хэрэгтэй мэдээллээ олж авах боломжийг бүрдүүлнэ. Түүнчлэн нийгмийн болон жендэрийн тэгш бус байдалд үйлчилж буй дижитал зөрчлийг арилгахын төлөө ажиллах шаардлагатай. Өөрийн янз бүрийн төсөл, хөтөлбөрүүдээр дамжуулан, мөн засгийн газруудтай хамтран ажиллаж ЮНЕСКО нь тэгш бус байдалтай тэмцэхэд тусалж байна.
Эцэст нь хэлэхэд, мэдээллийн хүртээмж гэдэг нь хэвлэл мэдээллийн эрх чөлөө, сэтгүүлчдийн аюулгүй байдлын асуудал болох нь эргэлзээгүй юм. ЮНЕСКО нь олон урьгалч, чөлөөт хэвлэл мэдээлэлд тулгамдаж буй саад бэрхшээлийг арилгахын төлөө цуцалтгүйгээр ажиллаж байгаа бөгөөд ингэснээр бүх иргэд найдвартай, баталгаатай, чанартай мэдээллийг хүртэх боломжтой болно.
Өнөөгийн хэв загвар бүхий мэдлэг, мэдээллийн нийгмийг илүү гэгээлэг ирээдүй хүлээж байна. Mэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдрөөр энэ ирээдүй маань бүгдэд үр өгөөжтэй байхын төлөө хамтдаа ажиллацгаая.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл




2018 оны 9 дүгээр сарын 25




























Тэмдэглэлт өдрүүд