Холбоо барих


IPDCTALKS MONGOLIA 2018 ЧУУЛГАН БОЛОВ

Мэдээ мэдээлэл 2018/09-25 ・ 188

ЮНЕСКО нь 2016 оноос эхлэн жил бүрийн 9 дүгээр сарын 28-ны өдрийг “Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр” болгон тэмдэглэхээр зарласан. ЮНЕСКО-ийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн үндэсний хорооны ажлын алба болох Глоб Интернэшнл төв нь “Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр”-ийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Германы “Дойче Велле” академи, Нээлттэй нийгэм форумтай хамтран “IPDC talks: Mongolia” арга хэмжээг 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулав. 
ЮНЕСКО-оос санаачилсан “IPDCtalks” арга хэмжээг анх 2016 онд Парис хотноо зохион байгуулж улмаар гишүүн орнуудад зохион байгуулагдах болсон. Энэ нь олон улсад түгээмэл хэрэглэдэг TEDx уулзалтын загвараар зохион байгуулагддаг. Энэ жилийн хувьд Тогтвортой хөгжлийн үндэсний хууль тогтоомж, олон улсын гэрээний дагуу олон нийтийн мэдээлэл олж авах түгээмэл эрхийг хангах, хүний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах, тогтвортой хөгжлийн зорилт 16.10-г хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг олон нийтийн оролцоотойгоор шийдвэрлэх боломжит шийдлүүдийн талаар авч хэлэлцэв.

Үйл ажиллагааг нээн ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, ХБНГУ-ын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Михаэль Росбах, ЮНЕСКО-ийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөрийн Товчооны дэд дарга Х.Наранжаргал нар үг хэлэв.

Энэ жилийн хувьд 3 дэд сэдвээр хэлэлцсэн ба "Олон нийтийн мэдээллийн хүртээмж" сэдвээр Өвөрхангай аймаг дахь салбарын Эмэгтэйчүүдийн оюуны сангийн зохицуулагч Ч.Ганцэцэг, Мэдээлэл, холбооны операторуудын ассоциацийн гүйцэтгэх захирал У.Тамир, “Нээлттэй мэдээлэл ба Төрийн ил тод байдал” сэдвээр НН-ын Засаглалын хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа, Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг, "Хэвлэл мэдээллийн үүрэг" сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор О.Мөнхсайхан, Эрэн төв ТББ-ын ажилтан Д.Мөнхчимэг нар тус тус илтгэл тавив. 


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл




2018 оны 9 дүгээр сарын 25




























Тэмдэглэлт өдрүүд