Холбоо барих


ОЛОН УЛСЫН ЭНХ ТАЙВНЫ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭВ

Мэдээ мэдээлэл 2018/09-21 ・ 47

НҮБ-аас жил бүрийн 9 дүгээр сарын 21-ний өдрийг Олон улсын энх тайвны өдөр болгон тэмдэглэж байхаар баталсан билээ. Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан энэ жилийн Олон улсын энх тайвны өдрийг "Энх тайвнаар амьдрах эрх" сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Уг өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Холбоот сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд дэлхийн иргэний боловсролыг таниулах, энх тайванч үзэл хандлагыг төлөвшүүлэх, илтгэх ур чадварыг сайжруулах зорилгоор уран илтгэлийн тэмцээн зохион байгуулав. Тэмцээн нийслэлийн болон орон нутгийн холбоот сургуулиудын 15 сурагч оролцож нэгдүгээр байрыг Арвайхээр сумын 1-р сургуулийн 12а ангийн сурагч Б.Энхцэцэг, хоёрдугаар байрыг Монгени цогцолбор сургуулийн 11д ангийн сурагч Т.Тайсун, гуравдугаар байрыг нийслэлийн 2-р сургуулийн 11г ангийн сурагч Ц.Даваасүрэн, тусгай байрыг Хархорин сумын 2-р сургуулийн 11а ангийн сурагч Х.Ганболд нар тус тус эзлэв. Тэмцээнд оролцсон нийт сурагч нарт сурлагын өндөр амжилт хүсье.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл




2018 оны 9 дүгээр сарын 25




























Тэмдэглэлт өдрүүд