Холбоо барих


АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН ЮНЕСКО-ИЙН ҮНДЭСНИЙ КОМИССУУДЫН ХУРАЛ БНСУ-Д БОЛЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл 2018/09-20 ・ 78

Ази, номхон далайн бүс нутгийн ЮНЕСКО-ийн үндэсний комиссуудын ээлжит хурал БНСУ-ын Гёонжу хотноо 2018 оны 9-р сарын 19-21-ний өдрүүдэд болж байна. Энэхүү хурлыг Солонгосын ЮНЕСКО-ийн үндэсний комисс, Бангкок дахь ЮНЕСКО-ийн төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулж байна. 
Тус хуралд бүс нутгийн 31 улсын үндэсний комиссын төлөөлөгчид, бүс нутгийн ЮНЕСКО-ийн төлөөлөгчийн газрууд(Бангкок, Жакарта, Бээжин, Апиа), ЮНЕСКО-ийн Парис дахь төв байгууллага, бүс нутгийн 2-р зэрэглэлийн төвүүдээс(APCEUI, ICHCAP, WHITRAP, ICHRAM, ISTIC, ICM, I-WSSM) нийт 80 төлөөлөгчид оролцож байна. Хурлаар хувьсан өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд ЮНЕСКО-ийн гүйцэтгэх үүрэг, бүс нутгийн үндэсний комиссууд хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, үндэсний комиссуудтай ЮНЕСКО-ийн төлөөлөгчийн газрууд болон 2-р зэрэглэлийн төвүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх арга замууд, ЮНЕСКО-ийн стратегийн шинэчлэлд үндэсний комиссуудын оруулах хувь нэмэр, үндэсний комиссуудын үйл ажиллагааны практик зааварчилгаа, Ази номхон далайн бүс нутгийн сүлжээ байгуулах зэрэг сэдвүүдээр хэлэлцэж байна. Хурлын үеэр үндэсний комисууд хоорондоо өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулах цаашид хамтран ажиллах талаар санал солилцох зорилгоор нээлттэй танилцуулах өдөрлөг зохион байгуулагдаж байна. 
Энэхүү хурал нь 2018 оны 6-р сарын 19-21-ний өдрүүдэд Кени улсын Дианид болсон ЮНЕСКО-ийн үндэсний комиссуудын бүс нутаг хоорондын хурлын дараагаар зохион байгуулагдаж буйгаараа онцлог бөгөөд хурлын төгсгөлд Гёонжугийн зөвлөмжийг гаргах болно. Тус зөвлөмжийг энэ жилийн 10-р сард болох ЮНЕСКО-ийн Гүйцэтгэх зөвлөлийн хурлын үеэр танилцуулахаар бэлтгэж байна.
Энэхүү бүс нутгийн хуралд Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, Нийгэм хүмүүнлэгийн шинжлэх ухааны асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Намуун нар оролцож байна.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл




2018 оны 9 дүгээр сарын 25




























Тэмдэглэлт өдрүүд