Холбоо барих


БОЛОВСРОЛЫН ТӨЛӨВЛӨЛТИЙН 5 ХОНОГИЙН СУРГАЛТ ЭХЛЭВ

Мэдээ мэдээлэл 2018/09-20 ・ 97

БСШУСЯ, НҮБ-ын Хүүхдийн Сан, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Боловсролын төлөвлөлтийн олон улсын хүрээлэн, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Азийн хөгжлийн банк зэрэг байгууллагууд хамтран боловсролын салбарын хөгжлийн мастер төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор боловсролын төлөвлөлтийн чадавхийг бэхжүүлэх 5 хоногийн сургалтыг 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотноо эхлүүлээд байна.
Уг сургалтад боловсролын салбарын хөгжлийн мастер төлөвлөгөө боловсруулах ерөнхий болон дэд ажлын хэсгийн гишүүд болох БСШСУЯ, түүний харьяа байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд, их сургуулиудын төлөөлөл оролцож байна.
Тус сургалтын үеэр төлөвлөлтийн үйл явц, салбарын дүн шинжилгээ ба нөхцөл байдлын дүн шинжилгээ, хүртээмж, дотоод үр ашиг, тэгш боломж, боловсролын чанар, өртөг зардал ба санхүүжилт, гадаад үр ашиг, боловсролын салбарын удирдлагын асуудлууд, боловсролын симуляцийн загварууд зэрэг чухал сэдвүүдийн хүрээнд илтгэл мэдээлэл хийгдэж, хэлэлцүүлгийг өрнүүлэх бөгөөд оролцогчид багаар дадлага ажил гүйцэтгэх хэлбэрээр сургалт явагдана.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл




2018 оны 9 дүгээр сарын 25




























Тэмдэглэлт өдрүүд