Холбоо барих


АРДЧИЛЛЫН ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ОДРИ АЗУЛЭЙГЭЭС ИРҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ

Мэдээ мэдээлэл 2018/09-17 ・ 47

Бид өнөөдөр Ардчиллын олон улсын өдрийг тэмдэглэж байна. Ардчилал гэдэг нь хүн бүр адил нэр төртэй, үзэл бодлоо илэрхийлэх, итгэл үнэмшилтэй байх, шилжилт хөдөлгөөнд оролцох үндсэн эрх чөлөөтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн үзэл баримтлал юм.

Эдгээр дэлхий нийтийн түгээмэл үнэт зүйлс нь ЮНЕСКО-ийн Дүрэмд тусгагдаж, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд биеллээ олсон байдаг бөгөөд бид энэ жил тус тунхаглал батлагдсаны 70 жилийн ойг тэмдэглэж байгаа билээ.

ЮНЕСКО-ийн дэлхий дахинд дэлгэрүүлж, хөхиүлэн дэмжихийг зорьдог соёл, боловсрол, шинжлэх ухаан болон мэдээлэл харилцаа холбоо нь дэлхий нийтийн түгээмэл үнэт зүйлсийг дээдэлдэггүй бол, эсвэл хүн төрөлхтний нэг хэсгийг үл тоомсорлож илүү их энх тайван, шударга ёсыг цогцлооход хувь нэмрээ оруулахгүй бол мөн чанараа алддаг.

Ардчилал нь ёс зүйн үзэл баримтлал төдийгүй улс төрийн бөгөөд хууль, эрх зүйн зарчим юм. Ардчиллыг хууль, дүрмийг хамтран боловсруулах үйл явцад оролцох улс төрийн эрх олгож, бүх нийтийн чөлөөт сонгууль явуулах замаар; мөн хууль дүрэмд захирагддаг улс дахь тэнцвэрт зохицуулалт, хяналтын тогтолцоо, чөлөөт, хараат бус хэвлэл мэдээлэл, идэвхтэй иргэд болон нээлттэй, хөдөлгөөнтэй иргэний нийгмээр дамжуулан цогцлоож, зохион байгуулж, бэхжүүлдэг. ЮНЕСКО нь иргэний эрхийг хөхиүлэн дэмжих үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог бөгөөд иргэний нийгмийн олон түншүүдтэй нягт хамтран ажилладаг.

Ардчилсан сэтгэлгээг тодорхойлох нэгэн онцлог нь албадан түрэмгийлэх, арбитрийн аргаар бус яриа хэлэлцээр, зөвлөгөөн, эвлэрэл зуучлалаар дамжуулан илүү ихийг олж авдаг гэх итгэл үнэмшил юм. Товчоор хэлбэл хүч хэрэглэх явдлаас хууль дүрэм давамгайлдаг байх ёстой. Ардчилсан үзэл баримтлал нь зөрчилдөөнийг энхийн замаар шийдвэрлэх үүрэг амлалт, энх тайвныг цогцлоох хүсэл тэмүүлэлтэй салшгүй холбоотой. ЮНЕСКО нь энэхүү хүсэл тэмүүллийг стандарт мэт баримталдаг.

Ардчилсан үзэл баримтлал нь эрх тэгш байдал, эрх чөлөө, шударга ёс, бүх нийтийн чанартай боловсрол эзэмших эрх, мэдээлэл олж авах эрх, эрүүл орчинд, хүний ёсоор амьдарч зохистой хөдөлмөр эрхлэх эрхийг илүү ихээр хангахын тулд зогсолтгүй ажиллах өдөөгч болж өгдөг. Ийм ч учраас, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр нь шинэ үеийнхэн бүрд тулгарч буй шинэ сорилтуудаас үүдэн улам бүр гүнзгийрч буй энэхүү үзэл баримтлалын үр дүнд бий болсон бөгөөд 21-р зууны эхэн үеийн байдлаар тэдгээр бэрхшээлүүд нь үргэлжлэхээр харагдаж байна.

Энэхүү олон улсын өдрийг Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны ой тохиож буй энэ жил тэмдэглэх нь дэлхий дахинд ардчилсан үзэл санааг дэлгэрүүлэх, үндсэн эрх, эрх чөлөөг хүндэтгэх үзлийг бэхжүүлэхэд гарсан ахиц дэвшилтийг хянах боломж олгож байна. Ардчиллыг тогтоох замаар энх тайван, шударга ёсыг цогцлоох амлалтыг биелүүлэхийн төлөө хамтран ажиллахыг уриалж байна.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл




2018 оны 9 дүгээр сарын 25




























Тэмдэглэлт өдрүүд