Холбоо барих


НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 6-Р СУРГУУЛЬД ЮНЕСКО-ИЙН ХОЛБООТ СУРГУУЛИЙН БАТЛАМЖ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Мэдээ мэдээлэл 2018/09-04 ・ 163

Нийслэлийн ерөнхий боловсролын 6-р сургууль нь ЮНЕСКО-ийн Холбоот сургуулиудын сүлжээнд албан ёсоор нэгдсэнтэй холбогдуулан 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр Холбоот сургуулиудын сүлжээний гишүүнчлэлийн батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр болов. Уг арга хэмжээнд Монгол Улсын Их хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын дарга Д.Цогтбаатарын зөвлөх Энхтуяа, тус комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга тэргүүтэй төлөөлөгчид оролцож батламж гардуулав.
“ЮНЕСКО-ийн Холбоот сургуулиудын сүлжээ” төсөл нь 1953 онд эхэлсэн бөгөөд эдүгээ 182 улсын 11,500 гаруй Холбоот сургууль энэхүү сүлжээнд нэгдэж олон улсын харилцан ойлголцол, энх тайван, соёл хоорондын яриа хэлэлцээр, тогтвортой хөгжил болон чанартай боловсролыг хөхиүлэн дэмжих үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү сүлжээ нь ЮНЕСКО-ийн үнэт зүйлс, үндсэн зорилтуудыг сургуулиудын зохион байгуулалт, хичээл, төсөл хөтөлбөрт тусгах замаар “хүүхэд, залуучуудын оюун ухаанд энх тайвны сэдлийг суулгах”-ыг зорьдог билээ.
Монгол Улс уг сүлжээнд 1983 онд нэгдэн орсон бөгөөд түүнээс хойш 24-р сургууль, 31-р сургууль, 45-р сургууль, Монгени цогцолбор, Нийслэлийн ирээдүй цогцолбор 2-р сургууль, Нийслэлийн 2 дугаар сургууль, Улаанбаатар эрдэм оюудээд сургууль, Өвөрхангай аймгийн Хужиртын 1-р сургууль, Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 1-р арван жил, Өвөрхангай аймгийн Хархорины 2-р сургууль, Дорнодын Хэрлэн сумын 1 дүгээр сургууль, Увс аймгийн Улаангом хотын 1-р сургууль гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан бол 2018 оны 8 дугаар сард Сүхбаатар дүүргийн 6-р сургууль уг сүлжээнд албан ёсоор нэгдэн орсноор нийт 13 гишүүнтэй болж байна.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл




2018 оны 9 дүгээр сарын 25




























Тэмдэглэлт өдрүүд