Холбоо барих


ДЭЛХИЙН УУГУУЛ ИРГЭДИЙН ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ОДРИ АЗУЛЕЙГЭЭС ИРҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ

Мэдээ мэдээлэл 2018/08-09 ・ 125

“Шилжилт хөдөлгөөн ба нүүдэл суудал”

Уугуул иргэд нь дэлхийн хүн амын хамгийн эмзэг хэсэг юм. Энэхүү олон улсын өдөр нь тэдний аюултай нөхцөл байдал, нэн ялангуяа энэ жилийн сэдэв болох шилжилт хөдөлгөөнтэй холбогдуулан гардаг тодорхой бус байдлын талаар олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх боломжийг олгож байна.
Шилжилт хөдөлгөөн нь уугуул иргэдийн амьдралын хэв маягт олон янзаар нөлөөлнө. Тэд өөрсдийн онцгой экосистемийн нөөцийг ашиглан илүү тэнцвэртэй байдлыг хадгалж хамгаалахын тулд, тухайлбал отрын календарийг дагадаг нүүдлийн мал аж ахуйтай, баруун Африкийн улаан фулани үхэрчид л гэхэд хэдэн мянган километрт улирлын шинж чанартай нүүдэл суудал хийж, Калахарийн элсэн цөл, Конгогийн ай сав газрын анчид хэдэн зуун километрт аялж ан ав хийдэг.
Гэвч байгалийн гамшиг хийгээд нийгэм, улс төрийн зөрчлийн нөлөөтэйгээр уугуул иргэд албадан хүчээр шилжилт хөдөлгөөн хийх тохиолдол өсөн нэмэгдэж байна. Газар нутгаа орхин одсон тэдгээр хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөн өөрийн соёлыг авч үлдэх боломжгүй болж заримдаа устахыг нь харахаас өөр хийж чадах зүйл байдаггүй байна.
Манай байгууллага нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хүрээнд уугуул иргэдтэй хамтран ажиллаж тэдэнд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна.
Иймээс ЮНЕСКО нь Өмнөд Суданы орон нутгийн удирдах байгууллага болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран бэлчээрт малаа оторлодог хүмүүст тохируулсан боловсролын тогтолцоог бий болгох арга замыг эрэлхийлж нүүдлийн амьдралтай иргэдэд зориулсан судалгааны туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Түүнчлэн албадан хүчээр нүүлгэж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд ЮНЕСКО нь цагаач иргэд, дүрвэгсдийг хүлээн авдаг Тэгш хүртээмжтэй, тогтвортой хотуудын олон улсын нэгдэл (ICCAR) гэх мэт олон янзын сүлжээг дэмжин бүхнийг хамарсан бодлогыг дэмжиж байна.
Энэхүү Олон улсын өдрөөр бид 2007 онд батaлсан Уугуул иргэдийн хүний эрхийг хамгаалах тухай НҮБ-ын тунхаглалд оруулах өөрсдийн үүрэг амлалтаа дахин нотлохын сацуу уугуул иргэдийн үндсэн эрх, эрх чөлөө, нэр хүндийг гүнээ хүндэтгэн тэдний сайн сайхны төлөө ажиллахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалж байна.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл




2018 оны 9 дүгээр сарын 25




























Тэмдэглэлт өдрүүд