Холбоо барих


ЮНЕСКО-ИЙН ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮД 2018 ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХЫГ УРИАЛЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл 2018/08-07 ・ 183

Залуу мэргэжилтнүүд хөтөлбөр нь ЮНЕСКО-ийн Нарийн бичгийн дарга нарын газрын бүрэлдэхүүний газарзүйн болон жендэр тэнцвэрт байдлыг сайжруулж, залуу төрийн албан хаагчдын нөөц бүрдүүлснээр ЮНЕСКО-г баяжуулан төрөлжүүлэх зорилготой бөгөөд энэхүү хөтөлбөрт 32-оос доош насны залуучууд хамрагдах боломжтой.
Тавигдах шаардлага:
1. Дараах чиглэлээр магистр ба магистраас дээш эрдмийн зэрэгтэй байх:
- Боловсролын шинжлэх ухаан
- Төрийн бодлого
- Байгалийн шинжлэх ухаан
- Соёлын өв
- Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухаан
- Мэдээлэл, харилцаа холбоо
- Олон улсын харилцаа, улс төрийн шинжлэх ухаан
- Эдийн засаг
- Олон улсын хөгжил, хамтын ажиллагаа 
- Нийтийн болон олон улсын эрх зүй
- Бизнесийн удирдлага
- Санхүү, нягтлан бодох
- Компьютерийн шинжлэх ухаан
- Мэдлэгийн менежмент, мэдээллийн технологи 
2. Англи эсвэл франц хэлний өндөр мэдлэгтэй байх. Нэмэлтээр испани, араб, орос эсвэл хятад хэлтэй бол давуу тал болно.
Мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болох хэдий ч ажлын туршлага заавал шаардлагагүй.
Нэр дэвшигчдээс сонгон шалгаруулж ярилцлага авах бөгөөд ярилцлагад тэнцэгчид P1/P2 түвшний албан тушаалд томилогдон ЮНЕСКО-ийн төв байр эсвэл төлөөлөгчийн газруудад ажиллах боломжтой. 
Хөтөлбөрт горилогчид англи хэл дээрх намтрыг (дээд тал нь 2 хуудас) 2018 оны 08 дугаар сарын 14-ний дотор g.namuun@unesco.mn цахим хаягт ирүүлнэ үү.
Холбогдох мэргэжилтэн: Г.Намуун 
Утас: 322612


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл




2018 оны 9 дүгээр сарын 25




























Тэмдэглэлт өдрүүд