Холбоо барих


МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХЫГ УРИАЛЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл 2018/08-03 ・ 94

ОУХБ-ын Олон улсын сургалтын төв нь ЮНЕСКО болон Соёлын үнэт зүйлсийг хамгаалах, сэргээн засварлах Олон улсын төвтэй хамтран "Дэлхийн өв болон соёлын хөгжлийн төлөөх төсөл" магистрын хөтөлбөрт оролцохыг уриалж байна. 
Уг хөтөлбөр нь зайны сургалтаас эхэлж (2018 оны 10 дугаар сарын 15-аас 12 дугаар сарын 19), Бүгд Найрамдах Итали Улсын Турин хотноо суурин сургалтаар үргэлжлэн (2019 оны 1 дүгээр сарын 21-ээс 5 дугаар сарын 17) төгсгөлийн шат буюу төсөл дуусгах хэсгийг (2019 оны 5 дугаар сарын 21-ээс 9 дүгээр сарын 30) эх орондоо хийн нийт 1 жил үргэлжлэх юм.

Тавигдах шаардлага: 
- Бакалаврын зэрэг
- Англи хэлний өндөр мэдлэг

Уг хөтөлбөрийн гол зорилго нь соёлын нөөцийн менежмент хийхэд шаардагдах ур чадвар, орон нутгийн болон бүс нутгийн хэмжээнд соёлын төслүүдийг санаачлах, хэрэгжүүлэхэд шаардагдах ур чадварыг эзэмшүүлэхэд оршино.
Хөтөлбөрт горилогчид 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор хүсэлтээ worldheritage@itcilo.org цахим хаягт ирүүлэх шаардлагатай. 
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор хүлээн авна уу.
https://www.itcilo.org/…/master-in-world-heritage-and-cultu…


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл

























2018 оны 6 дугаар сарын 4







Тэмдэглэлт өдрүүд