Холбоо барих


Техник, мэргэжлийн боловсрол

Боловсрол 2014/10-05 ・ 3126

Бүх нийтийн боловсролын 3 дахь зорилго бол “Үр өгөөжтөй мэдлэг олж авах, амьдрах ухаанд сургасан хөтөлбөрүүдэд бүх залуус, насанд хүрэгчдийг эрх тэгш хамруулан, тэдний боловсролын хэрэгцээг хангах” билээ. Техник, мэргэжлийн боловсролын хөгжил нь үндэстнүүдийн энх тайван, нөхөрлөл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хувь хүний болон нийгмийн хөгжил, ядуурлыг бууруулах,тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах учиртай. Тухайлбал, хүмүүс техник, мэргэжлийн ур чадвар, мэдлэг боловсрол олж авснаар амьдралынхаа нөхцөл байдлыг дээшлүүлэх, ядуурлаас зайлсхийх зэрэг хувь хүний хөгжилд чухал ач холбогдолтой юм . 1999 онд БНСУ-ын Сөүл хотноо Техник, мэргэжлийн асуудлаарх ЮНЕСКО-гийн 2-р их хурал, 2012 оны 5 дугаар сарын 14-16-нд хооронд Техник, мэргэжлийн боловсролын олон улсын 3 дугаар их хурал Шанхай хотноо зохион байгуулагдаж Шанхайн консенсусыг батлан гаргасан . Уг их хуралд 90 гаруй улс орны болон олон улсын байгууллагуудын 350 төлөөлөгчид хуран цугларч хөгжлийн хамтын ажиллагаа, техник мэргэжлийн болосвролын харилцаа холбоо болон их, дээд сургуулийн боловсрол, хөдөлмөрийн зах зээлийн уялдаа хамаарлын талаар хэлэлцэн ярилцсан байна.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл




2018 оны 9 дүгээр сарын 25




























Тэмдэглэлт өдрүүд