Холбоо барих


МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ТАЛААРХ ТЕХНИКИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Мэдээ мэдээлэл 2018/07-23 ・ 303

Тогтвортой хөгжлийн боловсролын (ТХБ) талаарх гишүүн орнуудын техникийн зөвлөлдөх уулзалт 2018 оны 7 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд Тайландын Вант Улсын Бангкок хотноо зохион байгуулагдав.
Монгол Улсаас тус зөвлөлдөх уулзалтад БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, Олон улсын төсөл хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Ж.Болор нар оролцов.
Энэхүү хоёр өдрийн зөвлөлдөх уулзалтад 116 орны 270 төлөөлөгч оролцож ТХБ-ын Дэлхийн үйл ажиллагааны хөтөлбөр (GAP) 2019 онд дуусгавар болсны дараа баримтлах чиглэл, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцжээ.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл




2018 оны 9 дүгээр сарын 25




























Тэмдэглэлт өдрүүд