Холбоо барих


ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ, ОРОЛЦООГ ДЭМЖИХ ОЛОН УЛСЫН ТУЛААНЫ ТӨВИЙН УРЛАГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД АЙЛЧЛАВ

Мэдээ мэдээлэл 2018/07-23 ・ 310

ЮНЕСКО-ийн 2-р зэрэглэлийн төв болох Залуучуудын хөгжил, оролцоог дэмжих олон улсын тулааны урлагийн төвийн төлөөлөгчид Монгол Улс дахь тулааны урлагийн хөгжил, залуучууд ба эмэгтэйчүүдийн хөгжил, нийгмийн оролцоог дэмжих засгийн газрын бодлого болон цаашдын хамтын ажиллагааны боломж бололцооны талаар судлах зорилгоор 2018 оны 07 дугаар сарын 09-13-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллав. 
Тус төвийн Ерөнхий нарийн бичгийн дарга мэргэжилтнүүдийн хамт ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир нартай уулзав.
Залуучуудын хөгжил, оролцоог дэмжих олон улсын тулааны урлагийн төв нь тулааны урлагийн салбарын судалгааг хөгжүүлэх, мэдлэг туршлага солилцох, тулааны урлагийн боловсрол олгох, чадавх бэхжүүлэх сургалт явуулах замаар залуучуудын хөгжил, манлайлал, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, хөгжингүй ба хөгжиж буй улсуудын хооронд хамтын ажиллагааг тулааны урлагаар дамжуулан хөхиүлэн дэмжих зорилготой байгууллага юм.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл




2018 оны 9 дүгээр сарын 25




























Тэмдэглэлт өдрүүд