Холбоо барих


МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД БОЛОВСРОЛЫН ТАЛААРХ БҮС НУТГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Мэдээ мэдээлэл 2018/07-23 ・ 95

Тогтвортой хөгжлийн 4 дэх зорилго тэр дундаа 4.3 болон 4.4 зорилтуудын хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэлэлцэх зорилгоор Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын Боловсролын талаарх 4 дүгээр чуулга уулзалт 2018 оны 7 дугаар сарын 12-14-ны өдрүүдэд Бангкок хотноо зохион байгуулагдав.

Монгол Улсаас тус чуулга уулзалтад БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Чуулга уулзалтад бүс нутгийн 35 орны 113 төлөөлөгч, олон улсын байгууллага, техник, мэргэжлийн болон дээд боловсролын 166 төлөөлөгч оролцжээ.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл

























2018 оны 6 дугаар сарын 4







Тэмдэглэлт өдрүүд