Холбоо барих


ДЭЛХИЙН ӨВИЙН ХОРООНЫ 42-Р ЧУУЛГАН МАНАМАД БОЛОВ

Мэдээ мэдээлэл 2018/07-23 ・ 183

ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны ээлжит 42-р чуулган 2018 оны 6-р сарын 24-өөс 7 дугаар сарын 4-ний өдрүүдэд Бахрейн улсын Манама хотноо болж өндөрлөв. Энэхүү хуралд Монгол Улсыг төлөөлж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
​Хурлаар Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэх хүсэлт гаргасан 29 номинац, Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн 157 өвийн хадгалалт хамгаалалтын төлөв байдал, Узбекстаны Шахрисязийн түүхэн төвийг Дэлхийн өвийн жагсаалтаас хасах асуудал, Дэлхийн өвийн яаралтай хамгаалах жагсаалтад шинээр өв бүртгэх, түүнчлэн зарим өвийг яаралтай хамгаалах жагсаалтаас хасах зэрэг олон асуудлыг авч хэлэлцэн шийдвэр гаргалаа. Эдгээрийн дотор Кени улсын Туркана нуур үндэсний паркийг Дэлхийн өвийн яаралтай хамгаалах өвийн жагсаалтад оруулсан бол Белизийн шүрэн арлыг яаралтай хамгаалах жагсаалтаас гаргасан ба нийт 19 өвийг байгалийн, соёлын болон холимог ангиллаар Дэлхийн өвийн жагсаалтад шинээр бүртгэсэн юм.
​Дэлхийн өвийн чуулганы хуралдаантай зэрэгцэн Дэлхийн өвийн залуу мэргэжилтнүүдийн форум “Өөрчлөгдөн буй дэлхий ертөнцөд өвийг хамгаалах нь” сэдвээр хуралдсан бол Дэлхийн өвийн газрын менежерүүдийн уулзалт болон бусад дэлхийн өвийн холбогдолтой арга хэмжээнүүд болж өндөрлөв.
​Дараагийн Дэлхийн өвийн хурлыг Азербайжан улсын Баку хотноо зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Бахрейн улсын хувьд Дэлхийн өвд хоёр өвөө бүртгүүлсэн байдаг ба Дэлхийн өвийн хурлыг хоёр дахь удаагаа өөрийн улсад зохион байгуулсан юм. 
#42whc #WorldHeritage


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл




2018 оны 9 дүгээр сарын 25




























Тэмдэглэлт өдрүүд