Холбоо барих


"ДЭЛХИЙН ИРГЭНИЙ БОЛОВСРОЛ (ДИБ)-ЫН ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ОЛОН УЛСЫН СУДАЛГАА” ТӨСӨЛ ТУРШИЛТЫН ЖУРМААР ХЭРЭГЖИВ

Мэдээ мэдээлэл 2018/07-08 ・ 176

ЮНЕСКО-ийн Боловсролын олон улсын товчоо (IBE), Олон улсын ойлголцлын Ази-Номхон далайн боловсролын төв (APCEIU), БСШУСЯ болон Боловсролын хүрээлэн хамтран “Дэлхийн иргэний боловсролын хөтөлбөр боловсруулалт ба нэгтгэл” төслийн хүрээнд “Хүүхэд, залуучуудын дэлхийн иргэний боловсрол (ДИБ)-ын чадварыг хөгжүүлэх олон улсын судалгаа” төслийг Монгол Улсад 3 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар хэрэгжүүлэв.
Төслийн 1 дүгээр үе шатанд хийгдсэн нөхцөл байдлын шинжилгээний үр дүнд тулгуурлан ЕБС-ийн багш нарт зориулсан гарын авлагыг төслийн 2 дугаар үе шатанд боловсруулж туршилт, мониторинг хийсэн бол 3 дугаар үе шатанд мониторингийн үр дүнд үндэслэн гарын авлагыг дахин сайжруулан боловсруулж тус гарын авлагыг ашиглах аргазүйн сургалтыг зохион байгуулав.
Монгол, Камбож, Колумби, Уганда зэрэг улсад туршилтын журмаар хэрэгжсэн энэхүү төслийн тайланд боловсролын бодлогод дэлхийн иргэний боловсролын үзэл баримтлалыг тусгах шинэлэг стратеги боловсруулахад улс тус бүр дорвитой ахиц дэвшил гаргасан тухай тэмдэглэж цаашид ДИБ-ыг хэрхэн үр дүнтэйгээр хөгжүүлэх талаар зөвлөмж гаргасан байна.
Тайланг доорх холбоосоор орж үзнэ үү.
http://unesdoc.unesco.org/images/0026/002643/264359e.pdf


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл






























2018 оны 6 дугаар сарын 4


Тэмдэглэлт өдрүүд