Холбоо барих


ГЕОЛОГИЙН ШИНЖЛЭХ УХААН БА ГЕОПАРКУУД ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРИЙН АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл 2018/06-26 ・ 761

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь ЮНЕСКО-ийн Геологийн шинжлэх ухаан ба геопаркууд олон улсын хөтөлбөрийн Нарийн бичгийн дарга нарын газар, БОАЖЯ, УУХҮЯ болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран ЮНЕСКО-ийн Геологийн шинжлэх ухаан ба геопаркууд олон улсын хөтөлбөрийг Монгол Улсад анх удаа танилцуулах зорилготой чуулга уулзалтыг өнөөдөр буюу 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр ГХЯ-ны Зөвшилцөл танхимд зохион байгуулж байна. Энэхүү хөтөлбөр нь геологийн ач холбогдол бүхий газруудыг олон улсын түвшинд дэмжин хөгжүүлж, орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготойгоор 2001 онд үйл ажиллагаагаа эхэлсэн.
Уулзалтыг нээн БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Цогтсайхан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга М.Энхжаргал, ЮНЕСКО-ийн Геологийн шинжлэх ухаан ба геопаркууд олон улсын хөтөлбөрийн Нарийн бичгийн дарга профессор Патрик МкКивэр, Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нар үг хэлэв. 
Үйл ажиллагаанд ЮНЕСКО-ийн Геологийн шинжлэх ухаан ба геопаркууд хөтөлбөрийн олон улсын мэргэжилтнүүд болон үндэсний холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын нийт 80 орчим төлөөлөгчид оролцож байна.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл






























2018 оны 6 дугаар сарын 4


Тэмдэглэлт өдрүүд