Холбоо барих


"НҮҮДЭЛЧИН ЗАМ ХОЛБОО" ТББ ЮНЕСКО-ИЙН ИТГЭМЖИТ БАЙГУУЛЛАГА БОЛОВ

Мэдээ мэдээлэл 2018/06-22 ・ 66

2018 оны 6 дугаар сарын 4-6-ны хооронд болсон Соёлын биет бус өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн 2003 оны конвенцийн гишүүн улсуудын Ерөнхий ассамблэйн 7 дугаар чуулганы үеэр Нүүдэлчин зам холбоо ТББ-г тус конвенцийн Засгийн газар хоорондын хороонд зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх бүхий байгууллагаар магадлан итгэмжиллээ. Уг конвенцийн 9 дүгээр зүйлд заасны дагуу энэхүү итгэмжлэл нь тус байгууллагыг биет бус өвийн салбарт ажиллаж ирсэн бодит туршлага бүхий ТББ хэмээн хүлээн зөвшөөрч баталгаажуулж байгаа хэрэг бөгөөд цаашид соёлын олон төрлийг дэмжиж, харилцан солилцоонд хувь нэмэр оруулж, өв соёлыг хамгаалан түгээх үйлст урам нэмсэн гайхалтай сайхан үйл явдал боллоо.
Нүүдэлчин зам холбоо ТББ-ын үүсгэн байгуулагч нь ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн (2008-2010) Ш.Номиндарь юм.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл














2018 оны 6 дугаар сарын 4


















Тэмдэглэлт өдрүүд