Холбоо барих


ГЕОЛОГИЙН ШИНЖЛЭХ УХААН БА ГЕОПАРКУУД ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРИЙН АНХДУГААР УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

Мэдээ мэдээлэл 2018/06-22 ・ 65
ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь ЮНЕСКО-ийн Геологийн шинжлэх ухаан ба геопаркууд олон улсын хөтөлбөрийн Нарийн бичгийн дарга нарын газар, БОАЖЯ, УУХҮЯ болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран ЮНЕСКО-ийн Геологийн шинжлэх ухаан ба геопаркууд олон улсын хөтөлбөрийг Монгол Улсад анх удаа танилцуулах зорилготой чуулга уулзалтыг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулна. Энэхүү хөтөлбөр нь геологийн ач холбогдол бүхий газруудыг олон улсын түвшинд дэмжин хөгжүүлж, орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготойгоор 2001 онд үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркуудын сүлжээнд дэлхийн 38 орны нийт 140 газар бүртгэгдээд байна.
 
Арга хэмжээнд ЮНЕСКО-ийн Геологийн шинжлэх ухаан ба геопаркууд хөтөлбөрийн олон улсын мэргэжилтнүүд болон үндэсний холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын нийт 80 орчим төлөөлөгчид оролцоно.
 
Чуулга уулзалтын хүрээнд Дэлхийн геопаркуудын сүлжээний шилдэг туршлагаас суралцахын сацуу Монгол Улсын геологийн ач холбогдол бүхий газруудын талаар болон геопаркийн асуудлыг үндэсний геологи, байгаль орчин, аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт тусгах боломжийн талаар хэлэлцэнэ. Мөн 2018 оны 6 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд Өмнөговь аймагт орон нутгийн аяллыг зохион байгуулах замаар геопарк болгох боломжит газруудыг олон улсын мэргэжилтнүүдэд үзүүлж зөвлөмж авах юм.

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл














2018 оны 6 дугаар сарын 4


















Тэмдэглэлт өдрүүд