Холбоо барих


ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл 2018/06-12 ・ 163
ЮНЕСКО нь сэтгүүлчдийн ажлаа хийж буйг буулгасан гэрэл зургийн уралдаан зарлаж байна. 

- Авилга, улс төрийн буруу үйл явдлыг мөрдөж буй олон улсын болон орон нутгийн сэтгүүлчид
- Хэвлэлийн бага хурал, жагсаал цуглаан, олон нийтийн томоохон арга хэмжээнд оролцож буй сэтгүүлчид
- Сэтгүүл зүй дэх жендэрийн динамик
- Цахим орчны аюул занал
- Цахим хэвлэл мэдээлэлд ажилладаг сэтгүүлчид
- Сэтгүүлчдийн өдөр тутмын амьдрал 
- Сонин, телевиз / радиогийн студи дэх үзэгдэл зэрэг төрлүүдээс сонгон уралдаанд оролцох боломжтой. 

ЮНЕСКО нь уралдаанд түрүүлсэн зурагчинтай гэрээ байгуулж гэрэл зургуудыг худалдан авна. Гэрэл зургууд сэтгүүлчдийн ажлын нөхцөл байдлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмжихэд хувь нэмрээ оруулж буй ЮНЕСКО-ийн үйл ажиллагаа, хөтөлбөрүүдэд ашиглагдах болно. 

Уралдаанд тавигдах шаардлага:
- Хамгийн ихдээ 12 фото зураг явуулах,
- Хамгийн багадаа 350 dpi нягтаршилтай, А4-ийн хэмжээтэй байх,
- Зураг болгоны доор англи эсвэл франц хэлээр тайлбар бичих (сэдэв, үйл явдал, он цаг),
- Зураг болгоны үнийг тавих. 

Зургуудыг 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор m.khaliun@unesco.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Холбогдох мэргэжилтэн: М.Халиун 
Утас: 70105652

https://en.unesco.org/news/call-proposals-photographs-illustrating-journalists-doing-their-job
 

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл

























2018 оны 6 дугаар сарын 4







Тэмдэглэлт өдрүүд