Холбоо барих


ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ОДРИ АЗУЛЭЙГЭЭС ИРҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ

Мэдээ мэдээлэл 2018/06-05 ・ 360

Дэлхийн байгаль хамгаалах өдөр нь эх дэлхийгээ хайрлан хамгаалах бидний үүргийг 40 гаруй жилийн туршид сануулсаар ирсэн.
Энэ жилийн Дэлхийн байгаль хамгаалах өдрийг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын санаачилгаар байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудын нэг болох “Хуванцар хог хаягдлын эсрэг тэмцье” уриан дор тэмдэглэж байна.
Өнөөдөр бидний хэрэглэж буй хуванцар савалгааны 1/3 орчим нь хог хаягдал боловсруулах системээр дамжилгүйгээр байгаль орчныг бохирдуулж байна. Ийм бохирдол нь ялангуяа далай тэнгисийг их хэмжээгээр хамарч байна. Далайн давалгаа, усны түрэлтээр дамжин асар их хуванцар хог хаягдал далайд цутгасаар байна. Сүүлийн дөчин жилд Номхон далай дахь хуванцар хог хаягдлын хэмжээ зуу дахин өсч “Хуванцрын долоо дахь тив” гэсэн нэршил ч хүртэл бий болоод байгаа бөгөөд АНУ-ын газар нутгийн гуравны нэг хэсэгтэй тэнцэх хэмжээний асар их хуванцар хаягдал Хойд Номхон далайд хөвж байна.
Хуванцар хог хаягдал далай тэнгисийн экосистемд ноцтой аюул болохын сацуу хүнсний сүлжээнд их хэмжээгээр хэрэглэгдэж хүний эрүүл мэндэд бас аюул учруулж байна. Иймээс сүүлийн жилүүдэд бодлого боловсруулагчид, хувийн болон байгаль хамгаалах чиглэлийн төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээлэл, шинжлэх ухааны нийгэмлэгүүдийн зүгээс эдгээр асуудалд анхаарал хандуулах нь эрс нэмэгдэж байна. 
ЮНЕСКО нь шинжлэх ухаан, боловсрол, соёлын хөтөлбөрүүд болон Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлынхаа хүрээнд холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд хуванцар хог хаягдал нь бидэнд асар том сорилт болж байна. Жишээ нь ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн хүрээнд “Сао-Томе ба Принсайп” шим мандлын нөөц газар нь "Хуванцрын хэрэглээг зогсооё – Энэ бол бид бүхний оруулж чадах хувь нэмэр" уриа бүхий аян зохион байгуулан ажиллаж байна. Энэ нь зан төлөв, хандлагыг өөрчлөх асуудал юм. 
Дэлхийн байгаль хамгаалах өдрийг тохиолдуулан “Хуванцар хог хаягдлын эсрэг тэмцье” уриан дор өөрсдийн санаа, шийдлүүдийг хуваалцацгаая. Бид хамтдаа муу дадал зуршлаа өөрчилж, энэхүү асуудлыг шийдвэрлэж чадах болно.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл




2018 оны 9 дүгээр сарын 25




























Тэмдэглэлт өдрүүд