Холбоо барих


ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН НИЙГМИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ БАГШ НАРТ ЗОРИУЛСАН ЁСЗҮЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Мэдээ мэдээлэл 2018/06-05 ・ 325

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, Монгол Улсын Шинжлэх ухааны академитай хамтран нийгмийн шинжлэх ухааны салбарын багш, мэргэжилтнүүдэд зориулсан ёсзүйн хичээлийг заах арга зүйг сайжруулах 4 өдрийн сургалтыг 2018 оны 6 дугаар сарын 5-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд ЮНЕСКО-ийн Бээжин дэхтөлөөлөгчийн газрын нийгмийн шинжлэх ухааны асуудал хариуцсан мэргэжилтэн Юнис Смит, Шинжлэх ухааны академийн дэд Ерөнхийлөгч Г.Чулуунбаатар, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга нар үг хэлж оролцлоо.

Энэхүү 4 өдрийн сургалт нь их, дээд сургуулийн нийгмийн шинжлэх ухааны багш нарын ёс зүйн боловсролын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, багшлах арга зүйг сайжруулах зорилготой юм. Сургалтыг ЮНЕСКО-ийн ёсзүйн хөтөлбөрийн эрдэмтэн, судлаач багш нар хүрэлцэн ирж удирдан явуулж байна.

Шинжлэх ухаан, техник технологи хөгжиж дэвшихийн хирээр аливаа асуудлыг ёсзүйн үүднээс шийдвэрлэх нь нийгмийг хөгжилд хамгийн чухал үүрэгтэй билээ. ЮНЕСКО нь боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээлэл харилцаа холбооны салбаруудад ёсзүйн тухай мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, түгээн дэлгэрүүлэх үүрэг хариуцлага хүлээдэг.

Энэ хүрээнд ЮНЕСКО нь нийгмийн шинжлэх ухааны салбарын ёсзүйн хөтөлбөрөөр багш нарт зориулсан ёсзүйн сургалтыг зохион байгуулахыг гишүүн орнууддаа уриалан дэмжлэг үзүүлдэг билээ. Монгол Улсад тус сургалтыг энэ жил 2 дах удаагаа зохион байгуулж байна.

Сургалтын гарын авлага болох ЮНЕСКО-ийн биоёсзүйн хөтөлбөрийн цуврал номноос “Био ёсзүйн үндсэн агуулга 1”, “Хүний эрхэм чанар ба хүний эрх 1” номыг тус тус монгол хэлнээ орчуулан хэвлүүлсэн билээ.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл




2018 оны 9 дүгээр сарын 25




























Тэмдэглэлт өдрүүд