Холбоо барих


ЮНЕСКО МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН БОДЛОГОД ШИНЖИЛГЭЭ ХИЙНЭ

Мэдээ мэдээлэл 2018/06-04 ・ 467

Монгол Улсын боловсролын салбарын бодлогод ЮНЕСКО-оор шинжилгээ хийлгэх Монгол Улсын хүсэлтийг ЮНЕСКО хүлээн авч, эл ажлыг эхлүүлэх, үнэлгээ, шинжилгээнд боловсролын салбарын ямар асуудлыг авч үзэх талаар Монгол Улсын саналыг авах зорилгоор ЮНЕСКО-ийн Парис, Бангкок, Бээжин дэх төлөөлөгчийн газрын мэргэжилтнүүд 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 6 дугаар сарын 02-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллав.

ЮНЕСКО-ийн мэргэжилтнүүд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан, Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, СӨББ-ийн газрын дарга Г.Дуламжав, Олон улсын төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны газрын дарга Т.Ууганбаяр болон боловсролын яамны харьяа байгууллагууд, тухайлбал, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл зэрэг байгууллагын удирдлагатай уулзсанаас гадна Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ болон Австрали Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны холбогдох албан тушаалтнуудтай уулзав. Мөн МУИС, МУБИС, Оюутны болон Багшийн холбооны удирдлага, Бүх нийт боловсролын төлөө, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзав.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл




2018 оны 9 дүгээр сарын 25




























Тэмдэглэлт өдрүүд