ЮНЕСКО-ийн Дэлхийн дурсамж хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн хорооны 8 дугаар хурал БНСУ-ын Гванжу хотноо 5 дугаар сарын 29-өөс 6 дугаар сарын 1-ний өдрүүдэд болов. 2 жил тутамд хуралддаг бүсийн хорооны уулзалтаар Товчооны гишүүдийн сонгууль явагддаг билээ. Хуралд 27 гишүүн улс орны төлөөлөгчид оролцож өөрийн улсын үндэсний хорооны тайланг тавив. Мөн хурлын үеэр гишүүн орнуудын цаашдын хамтын ажиллагаа, тулгарч буй асуудлуудыг авч хэлэлцэв.