Холбоо барих


СТАТИСТИКИЙН 3 ХОНОГИЙН СУРГАЛТ

Мэдээ мэдээлэл 2018/06-04 ・ 91

Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам, НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар болон ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс хамтран Монгол Улсын боловсролын статистикийн сургалтыг 2018 оны 5 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулав.

Хоёрдахь жилдээ зохион байгуулагдсан энэхүү сургалт нь Тогтвортой хөгжлийн зорилго 4 (ТХЗ 4)-ийн дэлхийн хийгээд бүс нутгийн сэдэвчилсэн шалгуур үзүүлэлт, арга зүйн талаар ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлж, олон улсын болон үндэсний хэмжээнд шаардлагатай шалгуур үзүүлэлт боловсруулах, үнэн зөв мэдээ цуглуулах, статистикийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх, үндэсний болон олон улсын оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм. Боловсролын статистикийн аргачлал, механизмыг үндэсний хэмжээнд бэхжүүлснээр боловсролын салбарын мэдээллийн тогтолцоог цаашид боловсронгуй болгож, улмаар ТХЗ 4 – Боловсрол 2030 хөтөлбөрийн зорилтуудын хэрэгжилтийн явц, ахиц дэвшилд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхэд чухал ач холбогдолтой.

Сургалтад БСШУСЯ, Сангийн яам, Үндэсний статистикийн хороо, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын зээлийн сан, Нийслэлийн боловсролын газар, Насан туршийн боловсролын үндэсний төв болон 21 аймгийн боловсролын мэдээлэл статистик, хяналт шинжилгээ хариуцсан нийт 50 гаруй мэргэжилтэн оролцож ЮНЕСКО-ийн гэрчилгээ гардан авав.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл








2018 оны 6 дугаар сарын 4
























Тэмдэглэлт өдрүүд