Холбоо барих


ОЛОН УЛСЫН ГЭРЛИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ОДРИ АЗУЛЭЙГЭЭС ИРҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ

Мэдээ мэдээлэл 2018/05-16 ・ 134
Олон улсын гэрлийн өдөр нь хүн төрөлхтний амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг гэрлийн ач холбогдлыг онцлон тэмдэглэх зорилготой юм. Энэхүү олон улсын санаачлага нь Олон улсын гэрлийн жил (2015) –ийн ололт амжилтуудад үндэслэн шинжлэх ухаан, соёл, урлаг, тогтвортой хөгжилд оруулсан гэрлийн ач холбогдлыг олон нийтэд сурталчлах үйл ажиллагааг жил бүр зохион байгуулах болно.
Гэрэл нь гамма туяа болон радио долгион, цаашлаад дэлхийн гарал үүсэл болон бидний нийгмийг бүтээн байгуулсан aнагаах ухаан, хөдөө аж ахуй, эрчим хүч, соёлын өвийн хамгаалал зэрэг олон салбарын технологийг хамруулсан өргөн хүрээтэй ойлголт юм.
Цаашлаад гэрэл нь урлаг, уран зохиол, хүн төрөлхтний сэтгэхүйд чухал нөлөө үзүүлсэн. Гэрэл ба соёлын хоорондох холбоог судлах нь шинжлэх ухаан, урлаг, хүмүүний хоорондын харилцан үйлчлэлийн талаар үнэт ойлголтыг өгч, соёлын өвийг илүү ойлгон үнэлэхэд тус дөхөм болдог. Гэрлийг судалснаар залуучуудын шинжлэх ухааны боловсрол сайжирч, тэдний бизнесийн сэтгэлгээ хөгждөг.
Мөн түүнчлэн гэрэл нь НҮБ-ын тогтвортой хөгжлийн 2030 он хүртэлх хөтөлбөрийн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Гэрэл болон эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэх нь хөгжиж буй орнуудын амьдралын чанарыг дээшлүүлж, дэлхийн иргэдийг шилэн кабелийн интернетээр холбож байна. Эдгээр сүлжээнүүд нь энх тайван, шударга ёс, өндөр чадамж бүхий хууль эрх зүйн байгууллагуудын хариуцлагатай байдлыг дэмждэг.
ЮНЕСКО нь энэхүү чухал сэдвийн хүрээнд ийнхүү шинээр нэмэгдэж буй олон улсын тэмдэглэлт өдөр болох гэрлийн өдрөөр дамжуулан олон улсын шинжлэх ухааны нийгэмлэгийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлэхэд таатай байна.
Тиймээс жил бүрийн 5 дугаар сарын 16-нд дэлхийг хамтдаа гэрэлтүүлцгээе!

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл














2018 оны 6 дугаар сарын 4


















Тэмдэглэлт өдрүүд