Холбоо барих


2005 ОНЫ ЮНЕСКО-ИЙН КОНВЕНЦИЙН ДЭЛХИЙН ТАЙЛАН “CОЁЛЫН БОДЛОГЫГ ДАХИН ТОДОРХОЙЛОХ НЬ” НОМЫН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА ӨНӨӨДӨР БОЛЛОО

Мэдээ мэдээлэл 2018/05-11 ・ 50

БСШУСЯ, ШУТИС-тай хамтран 2018 оны 5 дугаар сарын 7-13-ны өдөр зохион байгуулж буй Инновацийн 7 хоногийг тохиолдуулан СУИС “Соёлын бүтээлч үйлдвэрлэл 2018” эрдэм шинжилгээ, онол-практикийн хурлыг 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээний үеэр Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай 2005 оны ЮНЕСКО-ийн конвенцийн хэрэгжилтийн дэлхийн тайлангийн "Соёлын бодлогыг дахин тодорхойлох" хураангуйг монгол хэлнээ хөрвүүлэн хэвлүүлсэн номын нээлтийн ажиллагааг зохион байгуулав.

Уг арга хэмжээнд ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын дарга Х.Мандахцэцэг, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, СУИС-ын захирал Э.Сонинтогос нар оролцож ёслолын тууз хайчиллаа.

Энэхүү тайланг Швед улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр бүтээсэн ба ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар монгол хэлнээ хөрвүүлэх төслийн зохицуулагчаар ажиллаж ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс монгол хэлнээ хөрвүүлэн хэвлүүлэв.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл



























2018 оны 03 дугаар сарын 23





Тэмдэглэлт өдрүүд