Холбоо барих


“CОЁЛЫН БОДЛОГЫГ ДАХИН ТОДОРХОЙЛОХ НЬ” НОМЫН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА БОЛНО

Мэдээ мэдээлэл 2018/05-09 ・ 264

2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр

Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай 2005 оны ЮНЕСКО-ийн конвенцийн хэрэгжилтийн дэлхийн тайлангийн хоёр дахь хэвлэлт гарлаа. Энэхүү тайлангийн хураангуйг монгол хэлнээ хөрвүүлэн хэвлүүлсэн номын нээлтийн ажиллагааг 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 10.00 цагт МУИС-ийн номын санд зохион байгуулна. 
Анхны тайлан 2015 онд хэвлэгдэн гарснаас хойш ЮНЕСКО-ийн Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай 2005 оны конвенцийн хэрэгжилтийн хүрээнд гарсан ололт амжилтыг 2018 оны Дэлхийн тайланд задлан шинжилсэн. Хоёр тайлан хоёулаа 2030 оны Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн төлөөх бүтээлч байдлыг нэмэгдүүлэх, соёлын бодлого боловсруулахад шинэ, үнэ цэнтэй нотолгоог бий болгосон юм. 2005 оны конвенцийн зорилго бол бодлого боловсруулах шинэлэг арга замыг бий болгох, соёлоос гадна олон талт хөгжлийн хэмжигдэхүүнтэй холбоотой байх, оролцогч талуудын өөр өөр сонирхлыг нэгтгэх юм. 
Уг тайлангийн бүрэн эхийг хятад, англи, франц, испани хэлнээ тус тус орчуулан хэвлүүлсэн ба нээлтийн үйл ажиллагааг 2017 оны 12 дугаар сард ЮНЕСКО-ийн төв байранд зохион байгуулсан. Харин тайлангийн хураангуйг герман, индонез, монгол хэлнээ орчуулан хэвлүүлээд байна. 
2005 конвенцийн гол баримт бичгийн монгол орчуулга болох дэлхийн тайлан нь БНСУ-ын Итгэлцлийн сангийн дэмжлэгтэйгээр 2016-2017 онд хэрэгжүүлсэн “Монгол Улсад соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд соёлд суурилсан бүтээлч үйлдвэрлэлийн практик орчинг Монголд бий болгох улмаар нотолгоонд суурилсан бодлогын зөвлөмж боловсруулах ЮНЕСКО-ийн хүчин чармайлтыг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна. ЮНЕСКО 2018 оны дэлхийн тайланд дурдагдсан бодлогын сайн туршлагаас Монгол Улсыг цаашид суралцаж чадна гэдэгт илтгэлтэй байна. 
БСШУСЯ, ШУТИС-тай хамтран 2018 оны 5 дугаар сарын 7-13-ны өдөр зохион байгуулж буй Инновацийн 7 хоногийг тохиодуулан СУИС “Соёлын бүтээлч үйлдвэрлэл 2018” эрдэм шинжилгээ, онол-практикийн хурлыг 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулж байна. Энэ арга хэмжээний үеэр хурлын оролцогчдод 2005 оны ЮНЕСКО-ийн Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай конвенцийн хэрэгжилтийн дэлхийн тайланг танилцуулж монгол хэлнээ орчуулан хэвлүүлсэн номын нээлтийн арга хэмжээг зохион байгуулах юм. 
Энэхүү тайланг Швед улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр бүтээсэн ба ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар монгол хэлнээ хөрвүүлэх төслийн зохицуулагчаар ажиллаж ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс монгол хэлнээ хөрвүүлэн хэвлүүлэв.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл































Тэмдэглэлт өдрүүд