Холбоо барих


ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

Мэдээ мэдээлэл 2018/05-02 ・ 295
ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Глоб Интернэшнл төв нь Монголын Хуульчдын холбоотой хамтран Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан "Эрх мэдлийг хяналтандаа байлгах нь: Хэвлэл мэдээлэл, шударга ёс, хууль дээдлэх ёс" сэдвээр хэлэлцүүлэг өнөөдөр буюу 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Нээлттэй нийгэм форумд зохион байгуулав. Үйл ажиллагааг нээн ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, Европын Холбооны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын хэргийг түр хамаарагч Марко Ферри болон Глоб Интернэшнл төв ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал нар үг хэлэв. Мөн уг өдрийг тэмдэглэх хүрээнд Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр оюутан залуучуудын дунд зарласан шог зураг, зурагт хуудасны уралдааны ялагч нарт шагнал гардуулав.
Энэ өдөр Нээлттэй нийгэм форумын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг, Глоб Интернэшнл төвийн хөтөлбөрийн зохицуулагч Б.Онон, Монголын Хуульчдын холбооны гишүүн Ш.Сүхбаатар, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дэд дарга У.Тамир, ХБНГУ-ын Дойче Велле академийн менежер Патрик Беннинг болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Нийгмийн сүлжээний бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Ариунцэцэг нар “Хэвлэлийн эрх чөлөө, мэдээлэл олж авах эрх ба сонгууль”, “Чөлөөт, аюулгүй сэтгүүл зүйг дэмжсэн эрх зүйн тогтолцоо” болон “Цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө: өөрийн зохицуулалтыг сайжруулах нь” хэмээх гурван дэд сэдвээр сэдэвчилсэн хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл































Тэмдэглэлт өдрүүд