Холбоо барих


ОЛОН УЛСЫН ЖАЗЗ ХӨГЖМИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ОДРИ АЗУЛЕЙГЭЭС ИРҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ

Мэдээ мэдээлэл 2018/04-30 ・ 160

ЮНЕСКО нь Олон улсын жазз хөгжмийн өдрийг 7 дахь удаагаа 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр тэмдэглэж буйдаа баяртай байна. Энэ бол жазз хөгжим, түүний өв уламжлалд хүндэтгэл үзүүлж бишрэхийн сацуу хүн төрөлхтнийг нэгтгэж буй энэхүү хөгжмийн гайхамшгийг таниулах өдөр юм. 
Жазз хөгжим нь дарангуйллыг эсэргүүцэгч эрх чөлөөний төлөөх тэмцлээс үүдэлтэй бөгөөд олон урсгалтай энэхүү хөгжим нь дэлхийн бөмбөрцгийн олон янзын дуу, аялгуугаар эцэс төгсгөлгүй цуурайтан шинэ хэлбэрийн илэрхийллийг үүсгэж, тоолшгүй их соёлд нэгдэн нягтарч байна. Орон нутгийн, үндэсний болон уугуул соёлд олон янзаар нөлөөлж буй байдал нь жазз хөгжмийн давуу тал болон ач холбогдлыг илтгэдэг. Жазз хөгжим нь хүний эрх, эрх чөлөө, нэр хүндийн илэрхийлэл бүхий анхдагч замаа дагахын сацуу өөр өөр хэл, улс төр болон эдийн засгийн боловсролтой бүх хүмүүсийг дагуулсан бөгөөд дагуулсаар ч байна. 
Эрх чөлөөний төлөөх үзэл санаа нь хэлбэрт үл баригдах энэхүү хөгжмийн гол цөмд нь оршдог. Дэлхий дахинд хөгжимчид нэг дор цугларч, нэгнийгээ сонсож, хамтран тоглож, чөлөөт илэрхийллээр ур чадвараа хуваалцаж буйгаас эрх чөлөөний хөдөлгөөнийг харж болох юм. Агуу жазз хөгжимчин Уэйн Шортэр “Амьдрал дээр ч, жазз хөгжим дээр ч чи мэдэхгүй зүйлээ сургуулилж чадахгүй” хэмээн хэлсэн байдаг. Жазз хөгжим нь өнөөдрөөрөө амьдрахын гайхамшиг, ганцаараа биш бусадтай хамт эрсдэлтэй зүйл хийх зоригтой байх, хүмүүсийн төсөөлж байгаагүй зүйлийг эрэлхийлэхийг чухалчилдаг. 
Өнөөдөр Олон улсын жазз хөгжмийн өдрийг дэлхийн 190 гаруй оронд тэмдэглэж байна. Жижиг концертоос авахуулан олон өдөр үргэлжлэх тоглолтын үйл ажиллагаанд дэлхийн олон олон хөгжимчид, зохион байгуулагчид, багш, сурагч, жазз хөгжим сонирхогч нар оролцож байна. Сургууль, музей, олон нийтийн төв, их сургууль, кафе болон жазз клубуудад үйл ажиллагаанууд явагдаж байна. 
Энэ жил Санкт-Петербург хот нь Жазз хөгжмийн олон улсын өдрийг зохион байгуулагч дэлхийн хотоор сонгогдсон. Энэ хот нь 1920 оны эхэн үеэс Оросын жазз хөгжмийн урсгалыг дэлгэрүүлж анхны жазз хөгжмийн филармонийн тэнхмийг байгуулсан түүхтэй юм. 
ОХУ-ын өнцөг булан бүрээс цугларсан сургагч багш нар сургалт, мэргэжлийн сургалт, кино зураг авалт, тоглолт болон үзүүлбэрүүдийг Санкт-Петербург хотод хийх болно. Бүх оддын тоглолт нь улс орон, бүс нутаг, дэлхийн уран бүтээлчид, ЮНЕСКО-ийн Сайн санааны элч Херби Хэнкок болон ОХУ-ын нэрт жазз хөгжимчин Игор Бутманыг хамарсан мартагдашгүй нэгэн үйл ажиллагаа болох нь гарцаагүй. 
ЮНЕСКО нь Жазз хөгжмийн Телониус Монк хүрээлэн, Санкт-Петербург хот, Игор Бутманы сантай хамтран энэ жилийн Олон улсын жазз хөгжмийн өдрийг тэмдэглэж буйдаа баяртай байна. 
Бид бүгдийг нэг нотоор ойртуулах энэхүү тэмдэглэлт өдрийг бидэнтэй нэгдэн хамтдаа тэмдэглэнэ гэдэгт итгэж байна.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл














2018 оны 6 дугаар сарын 4


















Тэмдэглэлт өдрүүд