Холбоо барих


ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭНЭ

Мэдээ мэдээлэл 2018/04-30 ・ 180

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс болон Глоб Интернэшнл Төв ТББ нь Монголын Хуульчдын холбоотой хамтран зохион байгуулж буй сэдэвчилсэн хэлэлцүүлэг 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр 14:00 цагт Нээлттэй нийгэм форумд болно.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей нь жил бүрийн 5 дугаар сарын 03-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэх тогтоолыг 1993 онд баталсан билээ. Уг өдрийг жил бүр өөр сэдвийн дор тэмдэглэдэг бөгөөд энэ жил “Эрх мэдлийг хяналтандаа байлгах нь: Хэвлэл мэдээлэл, шударга ёс, хууль дээдлэх ёс” сэдвийн дор тэмдэглэнэ. Энэ өдөр “Хэвлэлийн эрх чөлөө, мэдээлэл олж авах эрх ба сонгууль”, “Чөлөөт, аюулгүй сэтгүүл зүйг дэмжсэн эрх зүйн тогтолцоо” болон “Цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө: өөрийн зохицуулалтыг сайжруулах нь” хэмээх гурван дэд сэдвээр сэдэвчилсэн хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Үйл ажиллагааг нээн ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, Европын Холбооны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын хэргийг түр хамаарагч Марко Ферри болон Глоб Интернэшнл төв ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал нар үг хэлнэ. Мөн уг өдрийг тэмдэглэх хүрээнд Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр оюутан залуучуудын дунд зарласан шог зураг, зурагт хуудасны уралдааны ялагч нарт шагнал гардуулна.

Энэ жил Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн 25 жилийн ой, Монголын чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн эвлэл үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой тус тус тохиож буйгаар онцлогтой юм.    

Дэлгэрэнгүй мэдээллийг 70105652 утсаар лавлана уу.

Холбогдох мэргэжилтэн: М.Халиун


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл














2018 оны 6 дугаар сарын 4


















Тэмдэглэлт өдрүүд