Холбоо барих


НОМ, ЗОХИОГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл 2018/04-23 ・ 371

ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлаар жил бүрийн 4 дүгээр сарын 23-ны өдрийг Ном, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр болгон тэмдэглэх шийдвэрийг 1995 онд баталсан билээ. Уг өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газар, ШУТИС-тай хамтран Дэлхий номын өдөрлөгийг энэ өдөр Төрийн ордонд зохион байгуулав. Тус өдөрлөгийг нээж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, ШУТИС-ын захирал Б.Очирбат, Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга А.Эрдэнэ-Очир нар үг хэлэв. Уг үйл ажиллагаанд УИХ-ын гишүүд, Тамгын газрын болон намын бүлгийн ажилтнууд, гишүүдийн зөвлөх, ЗГХЭГазар, Монголын зохиолчдын эвлэл, Монголын номын сангуудын коспорциум болон хэвлэлийн газруудын төлөөлөгчид оролцов. 
Өдөрлөгийн үеэр ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн дарга С.Уянга ЮНЕСКО-ийн дэмжлэгээр хэвлэн нийтлүүлсэн ном, сурах бичгүүдийн хувийг УИХ-ын Тамгын газрын номын сангийн хамт олонд дурсгав.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл




2018 оны 9 дүгээр сарын 25




























Тэмдэглэлт өдрүүд