Холбоо барих


“ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН УХААЛАГ, АШИГТАЙ ОРЧИНГ БҮРДҮҮЛЭХЭД ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО”

Мэдээ мэдээлэл 2018/04-23 ・ 154

ЮНЕСКО-оос “Хэвлэл мэдээллийн ухаалаг, ашигтай орчинг бүрдүүлэхэд хүүхэд залуучуудын оролцоо” сэдэвт хэвлэл мэдээллийн бүтээлийн олон улсын уралдааныг 2018 оны 4 дүгээр сарын 20-оос 6 дугаар сарын 1-ний хооронд зарлаж байна.

Зорилго: Нийгмийн ач холбогдолтой хэвлэл мэдээллийн бүтээгдэхүүн бий болгох, нийгэмд чиглэсэн хэвлэл мэдээллийн орчинг хөгжүүлэхэд хүүхэд залуучуудыг татан оролцуулах.

Шагнал: Тэмцээний ялагчид ОХУ-ын Артек олон улсын хүүхдийн зусланд зохион байгуулагдах “Артек 2018” Олон улсын залуучуудын хэвлэл мэдээллийн форумд оролцох эрхээр шагнагдана.

Хугацаа: Уралдааныг цахим орчинд зохион байгуулах ба оролцогч нь Артек олон улсын хүүхдийн зуслангийн цахим хуудас болох http://artek-ynpress.ru/ хаягаар нэвтэрч 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн дотор бүтээлээ англи хэлээр бэлтгэж илгээнэ.

Насны ангилал: 11-16 нас
Материалаа дараах хэлбэрээс сонгон бэлтгэж ирүүлнэ. Үүнд:
✓ Текст (бүх төрөл: ярилцлага, тэмдэглэл, ноорог, эссе г.м)
✓ Бичлэг (дүрс бичлэг, мэдээ сурвалжлагын бичлэг, богино хэмжээний кино)
✓ Дуут бичлэг (подкаст)
✓ Зураг (зурган тайлбар, фото зургийн үзэсгэлэн, зургуудын хоршил)
✓ Мультимедиа (хэд хэдэн хэлбэрийн нэгдэл байх)
Хэвлэл мэдээллийн төсөл нь дараах сэдэвтэй холбоотой ямар нэгэн арга хэмжээ, үйл явдлаас сэдэвлэсэн байна.

Хэвлэл мэдээллийн төслийн сэдэв:
✓ Амьдарч буй орчноо сайжруулах, нийгэмд тулгамдаж буй асуудал ялангуяа хүүхдийн эрхийг хамгаалахад хүүхдийн оролцоо,
✓ Үе тэнгийн сурагч, найз нөхдийнхөө гаргасан ололт амжилт, сургуулийн амьдрал болон чөлөөт цагаа бүтээлч, үр дүнтэй өнгөрүүлэх, 
✓ Гэр бүлийн үнэ цэнэ, эцэг эхийн үүрэг хариуцлага, эцэг эх болон хүүхдийн харилцаа,
✓ Хүнд нөхцөлд амьдарч буй үе тэнгийн найз нөхөддөө сайн дураараа туслах.
Уралдаанд илгээсэн бүтээлийг зохиогчид буцаан олгохгүй. Зохион байгуулагчид зохиогчийн бүтээлийг сурталчилгааны бус зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтийн хүртээл болгоно.

Бүтээлийг дараах үзүүлэлтээр шалгаруулна:
✓ Уралдааны сэдэв агуулгатай нийцсэн байдал (зохиогчийн санаа) - 12 оноо;
✓ Үйл явдал- 12 оноо;
✓ Сэдэв боловсруулалтын өвөрмөц байдал - 12 оноо

Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://artek-ynpress.ru/хаягаар харна уу.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл














2018 оны 6 дугаар сарын 4


















Тэмдэглэлт өдрүүд