Холбоо барих


НОМ, ЗОХИОГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ОДРИ АЗУЛЕЙГЭЭС ИРҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ

Мэдээ мэдээлэл 2018/04-23 ・ 312

1616 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр утга зохиолыг ойлгож илэрхийлэхэд хувьсгал хийсэн агуу зохиолч Сервантес, Шекспир нар нас барсан байдаг. Эдгээр зохиолчдын гэгээн дурсгалд зориулж 4 дүгээр сарын 16-ны өдрийг Ном, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр хэмээн тэмдэглэдэг.

Бид номын гайхамшгийг тэмдэглэхдээ хувь хүний хөгжил, сэтгэл хангалуун байдлыг дэмжин тэтгэдэг бичих, унших, орчуулах, хэвлэх үйл ажиллагааг мөн тэмдэглэдэг болно. Ном бол хүн төрөлхтний үзэл бодлоо илэрхийлэх болон хэвлэлийн эрх чөлөө гэх мэт хүний үндсэн эрхийн уулзвар болж өгдөг. Гэвч эдгээр эрх нь маш хэврэг юм. Зохиогчийн эрхийг зөрчих болон соёлын олон талт байдлыг үл зөвшөөрөхөөс эхлээд зохиолч, сэтгүүлч, хэвлэн нийтлэгч нарт олон бодит сорилтууд тулгарсаар байна. Эдгээр эрхүүд нь одоо цагт ч мөн адил сургуулиуд халдлагад өртөх, ном бичвэрийг устгах үед зөрчигдсөн хэвээр.

Бидний үүрэг бол бичиг үсэг үл тайлагдал, ядуурлыг таслан зогсоохын тулд   эдгээр эрхүүдийг, хэвлэх салбар болон тус салбарын ажилчдыг хамгаалах мөн энх тайвны суурийг бэхжүүлэхэд оршино.

ЮНЕСКО нь Олон улсын хэвлэлийн газруудын холбоо, Номын сан, хүрээлэнгүүдийн олон улсын холбоотой хамтран үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, олон нийтийн хэлэлцүүлэг, харилцан яриаг дэмжиж үнэтэй хувь нэмэр  оруулж буй хэвлэн нийтлэгчдийн үйл ажиллагааг дэмжин ажилладаг.  Энэ ажлын хүрээнд Олон улсын хэвлэлийн газруудын холбоо нь  зохиолчдын үзэл бодлоо илэрхийлэх эрхийг дэмжиж, дуу хоолойгоо илэрхийлж буй хэвлэн нийтлэгчдийн зоригийг үнэлэн жил бүр При Вольтерийн шагналыг олгодог юм.

Хотынхоо хүн ам, нэн ялангуяа цагаач, дүрвэгч иргэдийн номын хүртээмжтэй байдлыг хангадаг хэвлэлийн салбарын хөтөлбөрүүдийн чанарыг сайшаан үнэлж Афин хотыг 2018 оны Дэлхийн номын нийслэлээр сонгосон.

Афин хотын хамт, дэлхий нийтээр бүтээлч сэтгэлгээг шингээсэн, мэдлэг мэдээлэл, шинэ санааны хил хязгаарыг давж, харилцан яриа болон ойлголцлолыг бататгадаг номын гайхамшгийг тэмдэглэхэд нэгдэхийг уриалж байна.

Одри Азулей


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл




2018 оны 9 дүгээр сарын 25




























Тэмдэглэлт өдрүүд