Холбоо барих


“ТОРГОНЫ ЗАМ ЗАЛУУЧУУДЫН НҮДЭЭР” ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл 2018/04-18 ・ 399

ЮНЕСКО-оос “Торгоны зам залуучуудын нүдээр” сэдэвт олон улсын гэрэл зургийн уралдааныг 2018 оны 4 дүгээр сарын 11-ээс 6 дугаар сарын 15-ны хооронд хүүхэд, залуучуудын дунд зарлаж байна. 
Энэхүү уралдааны зорилго нь торгоны зам дагуух улс оронд амьдарч, ажиллаж буй өсвөр үеийн хүүхэд, залуучуудад тухайн газар нутгийн соёлын өв, уламжлалын тухай мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, гэрэл зургаар дамжуулан торгоны замын түүхэнд оруулсан хувь нэмрийг олон нийтэд сурталчлахад оршино. 
Насны ангилал: 14-17 нас, 18-25 нас 
Хугацаа: 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 7 дугаар сарын 15-ны хооронд
Тавигдах шаардлага
Оролцогч нь уралдааны https://unescosilkroadphotocontest.org/en/participate
цахим хуудаст нэвтэрч холбогдох мэдээлэл бөглөх бөгөөд 20 хүртэлх зургийг тохирсон тайлбарын (зураг тус бүрд) хамт JPEG, JPG форматаар оруулсан байх. 
Гэрэл зургууд нь торгоны зам дагуух байгалийн болон соёлын өв, хөшөө дурсгал, нутгийн ард иргэдийн ахуй амьдралыг илэрхийлсэн байх. 
Гэрэл зурагт бага хэмжээний (зураг хэсэгчлэн таслах, өнгөний баланс өөрчлөх гэх мэт) өөрчлөлт оруулах боломжтой ба зургийг өндөр нягтралтай, том хэмжээтэй илгээх. 
Гэрэл зургийн уралдаанд оролцогч нь тухайн зургийн оюуны өмчийн эрхийг эзэмшигч байх ба өөр хүний нэрийн өмнөөс оролцох боломжгүй.
Шаардлага хангахгүй байгаа аливаа зургийг зохион байгуулагч хасах эрхтэй. Гэрэл зургийн уралдаанд оролцоход хураамж төлөхгүй ба зохион байгуулагч тус гэрэл зургийг бүтээхэд болон илгээхэд гарсан зардлыг хариуцахгүй. 
Шагналын сан
· Тэргүүн байр: Мэргэжлийн зургийн 18-55 мм линзтэй аппарат, шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцох замын зардал 
· Дэд байр: Хагас мэргэжлийн дижитал зургийн аппарат 
· Гутгаар байр: Дижитал зургийн аппарат 
Шилдэг 50 зураг ЮНЕСКО-ийн төв байр болон торгоны зам дагуух орнуудад зохион байгуулах гэрэл зургийн үзэсгэлэнд тавигдана. 
Ялагчдын нэрсийг 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр http://en.unesco.org/silkroad/ цахим хуудсаар зарлана.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл




2018 оны 9 дүгээр сарын 25




























Тэмдэглэлт өдрүүд