Холбоо барих


ДЭЛХИЙ ДАЯАР ОЛОН УЛСЫН ГЭРЛИЙН ӨДРИЙГ 5 ДУГААР САРЫН 16-НЫ ӨДӨР ТЭМДЭГЛЭНЭ

Мэдээ мэдээлэл 2018/04-11 ・ 50

ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 39 дүгээр чуулганаар анх удаагаа Олон улсын гэрлийн өдрийг жил бүрийн 5 дугаар сарын 16-ны өдөр тэмдэглэх тухай шийдвэрийг баталсан билээ. Энэхүү өдрийг тэмдэглэх зорилго нь шинжлэх ухаан, технологи, соёл, харилцаа холбооны салбарын хөгжилд төдийгүй бидний өдөр тутмын амьдралд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг гэрлийн ач холбогдлыг дэлхийн нийтэд сурталчлан таниулахад оршино. 
Энэ өдрөөр ЕБС-ийн багш нар сурагчиддаа гэрлийн ач холбогдлыг таниулах дасгал ажил хийлгэж болно. Тухайлбал: нүдний торлог бүрхэвч гэрлийг хэрхэн хүлээж авдаг тухай харуулсан “торонд буй шувуу” тоглоом эсвэл гэрлийг хаасан биетээс болж үүсдэг сүүдрийн талаарх мэдлэг ойлголт өгөх “сүүдрээ мөрдье” зэрэг танин мэдэхүйн дасгал ажлууд орно. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийгwww.light2015.org, 100 outreach activities with light цахим хуудаснаас авах боломжтой. 
Гэрэл нь судлахад хамгийн сонирхолтой шинжлэх ухааны нээлт тул Олон улсын гэрлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд хүүхэд, багачууд сургуульдаа гэрлийн ач холбогдлыг сурталчлах олон шинэ санаачилга гаргахыг уриалж байна.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл


















2018 оны 03 дугаар сарын 23







2018 оны 3 дугаар сарын 21








Тэмдэглэлт өдрүүд