Холбоо барих


ШОГ ЗУРАГ, ЗУРАГТ ХУУДАСНЫ УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл 2018/04-10 ・ 121

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Глоб Интернэшнл Төв ТББ-тай хамтран Бүгд Найрамдах Франц улсын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр “Цахим орчин дахь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” сэдэвт шог зураг, зурагт хуудасны уралдаан зарлаж байна. 
Цахим орчин нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хөхиүлэн дэмжих хамгийн том талбар байхын зэрэгцээ бусдын эрх, эрх чөлөөнд халдах хамгийн түгээмэл зэвсэг болж байна. Нэн ялангуяа үзэн ядалтын шинжтэй үг хэллэг, сүрдүүлэг заналхийлэл, гүтгэлэг, доромжлол, хуурамч мэдээ, мэдээлэл нь дэлхий дахинд санаа зовоосон асуудал болж байна. Иймд залуучууд та бүхэн дараах дэд сэдвүүдийн хүрээнд өөрийн бүтээлээ туурвин уралдаанд оролцоно уу.

СЭДВҮҮД:
- Үзэн ядалтын шинжтэй илэрхийлэл (Hate speech);
- Хуурамч мэдээ, мэдээллийн хор уршиг (Fake news);
- Онлайн орчин дахь хэвлэлийн эрх чөлөө ба тулгамдаж буй асуудлууд;
- Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт; 
- Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба интернэт

ШАГНАЛЫН САН:
Тэргүүн байр - 720,000 төгрөг
Дэд байр - 480,000 төгрөг
Гутгаар байр - 350,000 төгрөг

ШОГ ЗУРАГ, ЗУРАГТ ХУУДАСНЫ УРАЛДААНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
1. 16-25 насны залуучууд оролцох;
2. Бүтээлийн хэмжээ А2-оос томгүй байх;
3. Цахимаар ирүүлэх тохиолдолд нягтаршлын хэмжээ 1920х1200 пиксельтэй байх;
4. Оролцогч тус бүрээс нэг бүтээл хүлээн авах ба өөрийн овог нэр, холбогдох утсыг тодорхой бичсэн байна.

Бүтээлийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор доорх хаягуудаар ирүүлнэ.
1. Эх хувиар: ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, НҮБ-ын байр 
2. Цахимаар: m.khaliun@unesco.mn munkhjin@globeinter.org.mn

Дараах холбоосоор орж нэмэлт мэдээлэл авна уу
http://www.globeinter.org.mn/…/Mediafreedomreport2016mon.pdf
http://www.globeinter.org.mn/?cmd=Content&id=755&menuid=426

Утас: 70105652, 324627 
Холбогдох мэргэжилтэн: М.Халиун, Ц.Мөнхжин


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл


















2018 оны 03 дугаар сарын 23







2018 оны 3 дугаар сарын 21








Тэмдэглэлт өдрүүд