Холбоо барих


“ЖАЗЗ БИДНИЙ АМЬДРАЛД” ЭССЕ БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл 2018/04-10 ・ 252

2011 оны ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 36 дугаар чуулганаар жил бүрийн 4 дүгээр сарын 30-ны өдрийг Олон улсын жазз хөгжмийн өдөр болгон тэмдэглэх шийдвэрийг баталсан. Жазз хөгжим нь хүний эрхийн хөгжлийн түүхийг бичиж үлдээсэн байдаг. Жазз хөгжмийн олон урсгал, дахин давтагдашгүй хэмнэл нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлын эсрэг тэмцэлд итгэл найдвар, урам зориг өгч байсныг санаж явах учиртай юм.

Энэ жилийн Олон улсын жазз хөгжмийн өдрийг тохиолдуулан жазз хөгжмийг хөгжүүлэхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, “Их талын жазз” ТББ-тай хамтран “Жазз бидний амьдралд” сэдэвт эссе бичлэгийн уралдааныг зарлаж байна.

Эссе бичлэгийн уралдаанд тавигдах шаардлага:

1. Уралдаанд 16-25 насны залуучууд оролцох;
2. Эссег англи эсвэл монгол хэлээр 700 үгэнд багтаан бичих;
3. Эссений нүүр хуудсанд дараах мэдээллийг оруулсан байх: Оролцогчийн овог, нэр, төрсөн огноо, эссений гарчиг, холбоо барих утас.

Эссе бичлэгийн уралдааны шагналын сан:

1 дүгээр байр: өргөмжлөл, 200,000₮
2 дугаар байр: өргөмжлөл, 100,000₮
3 дугаар байр: өргөмжлөл, 50,000₮

Эссе нь дан ганц нэг хүний бүтээл байх бөгөөд хуулбарласан байж болохгүй. Эссег 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл m.khaliun@unesco.mn цахим хаягаар хүлээн авч шалгаруулалтыг явуулна. Эхний 3 байр эзэлсэн оролцогчдыг 4 дүгээр сарын 30-ны өдөр болох Жазз хөгжмийн концертод урилгаар оролцуулж шагналыг гардуулна.

Холбогдох мэргэжилтэн: М.Халиун ( m.khaliun@unesco.mn )
Утас: 70105652


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл








2018 оны 6 дугаар сарын 4
























Тэмдэглэлт өдрүүд