Холбоо барих


ЮНЕСКО-ИЙН БЭЭЖИН ДЭХ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАВ

Мэдээ мэдээлэл 2018/04-09 ・ 28

ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын Боловсролын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Р.Паруа, Соёлын хөтөлбөр хариуцсан Х.Гурунг, Соёлын хөтөлбөрийн зөвлөх Ф.Иелличи, Соёлын хөтөлбөрийн туслах Ж.Гуан нар Монгол Улсад 2018 оны 4 дүгээр сарын 03-07-ны өдрүүдэд ажиллав.

Монгол Улсад ажиллах хугацаандаа 4 сарын 04-ний өдөр “Богцон дахь соёлын өв иж бүрдлийг сайжуулах нь” сэдэвт зөвлөлдөх уулзалт, 4 дүгээр сарын 05-ны өдөр “Музейд суралцахуй”, 4 дүгээр сарын 06-ны өдөр “Олон нийтийн суралцахуйН төв” сэдэвт семинарт тус тус оролцов.

Боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Р.Паруа дээрх арга хэмжээнүүдэд оролцохоос гадна Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын хэлтсийн дарга А.Халиунаа, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга О.Янжмаа, Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирал Л.Болортунгалаг, НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс, тус сангийн боловсролын ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны соёлын асуудал хариуцсан атташе И.Юуки нартай уулзаж тухайн байгууллагууд болон ЮНЕСКО хоорондын цаашдын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Мөн БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын ахлах мэргэжилтэн А.Цолмон болон тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Ю.Алтантуяа, О.Дүнжиннамдаг нартай уулзаж ойрын хугацаанд хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн үйл ажиллагаа, сургалт, арга хэмжээний зохион байгуулалтын талаар санал солилцсон бол Соёлын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Х.Гурунг тэргүүтэй болон соёлын хөтөлбөрийн албан тушаалтнууд БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газар болон Соёлын өвийн үндэсний төвийн холбогдох мэргэжилтнүүдтэй уулзав.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл


















2018 оны 03 дугаар сарын 23







2018 оны 3 дугаар сарын 21








Тэмдэглэлт өдрүүд