Холбоо барих


ЭНХ ТАЙВАН БА ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ОЛОН УЛСЫН СПОРТЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ОДРИ АЗУЛЭЙГЭЭС ИРҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ

Мэдээ мэдээлэл 2018/04-06 ・ 47
Спорт бол өөрийн хүчин чармайлт, хамтын хүчин чармайлт, хувь хүний үйл ажиллагаа болон нийгмийн практик аль аль нь юм. Спорт бол бие биенээ хүндэтгэх, харилцан ойлголцох, эвлэлдэн нэгдэх зэрэг ойлголтуудад суурилдаг бөгөөд нас, хүйс, гарал үүсэл, итгэл үнэмшил, үзэл бодлоос үл хамааран хувь хүний хөгжил болон зорилгодоо хүрэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг. Тиймээс спорт бол нийгмийг өөрчлөн хөгжүүлэх үйл ажиллагааны талбар юм.
ЮНЕСКО энэхүү зорилгыг биелүүлэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал, 2017 онд Оросын Холбооны Улсад зохион байгуулагдсан олон улсын Биеийн тамир, Спортын сайд, өндөр албан тушаалтнуудын чуулганаар (MINEPS) батлагдсан Казаны Үйл Ажиллагааны Төлөвлөгөө нь спортын бодлогыг хэрэгжүүлэхэд олон улсын хамтын ажиллагааг сурталчлах, спортын бодлого болон Тогтвортой Хөгжлийн Зорилт 2030 хөтөлбөрийн уялдаа холбоог хангах тухай онцолсон юм.
ЮНЕСКО тав дахь жилдээ дөрөвдүгээр сарын 6-ны өдөр “Энх тайван, Хөгжлийн төлөөх олон улсын спортын өдөр”-ийг тэмдэглэж байна. Энэ өдрөөр бид өргөн хүрээг хамарсан цахим үйл ажиллагаанд олон тооны түнш байгууллагуудтайгаа нэгдэж байна. Тухайлбал, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тавигдсан IDSDP2018, #Sport2030 хуудас болон www.sportanddev.org цахим хуудсанд тавигдсан арга хэмжээ, үйл ажиллагааг нийтэд түгээж хүн бүрийг оролцохыг урьж байна. Бид таныг #whitecard кампанит ажилд энх тайван, спортын байгууллагатай хамтдаа нэгдэн олон шинэлэг санаачилга гаргаж www.april6.org цахим хуудсаар дамжуулан бусадтайгаа хуваалцахыг уриалж байна.
Спорт бол бүх нийтийн, эв найрамдлыг илэрхийлэх үнэт зүйл билээ. Бид энх тайван хөгжлийн төлөөх олон улсын спортын өдрөөр эрч хүч, урам зоригоо нэгтгэн дэлхийд дахинд бие биенээ хүндэтгэх, хамтдаа хуваалцах, энх тайвныг спортоор дамжуулан бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах учиртай.

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл


















2018 оны 03 дугаар сарын 23







2018 оны 3 дугаар сарын 21








Тэмдэглэлт өдрүүд