Холбоо барих


“БОГЦОН ДАХЬ СОЁЛЫН ӨВ ИЖ БҮРДЛИЙГ САЙЖРУУЛАХ НЬ” ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Мэдээ мэдээлэл 2018/04-04 ・ 267

ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын боловсрол болон соёлын салбарууд, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисстой хамтран зохион байгуулсан “Богцон дахь соёлын өв иж бүрдлийг сайжруулах нь” зөвлөлдөх уулзалт 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр болов. ЮНЕСКО болон Монакогийн итгэлцлийн сангийн дэмжлэгээр 2009-2015 онд хэрэгжүүлсэн “Соёлын эд зүйлсийг хууль бусаар хил нэвтрүүлэхтэй тэмцэхэд Монгол Улсын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хөтөлбөрийн “Дэлхийн өв залуу үеийнхний гарт” төслийг Монголын нөхцөлд нийцүүлэн хүүхэд залуучуудад өвийн тухай боловсрол олгох монгол агуулга бүхий “Богцон дахь соёлын өв” иж бүрдлийг багш нарын гарын авлагын хамт интерактив болоод практик хэрэгсэл болгон боловсруулсан билээ. Тус иж бүрдэл бүхий төсөл нь 2016 онд Дэлхийн өвд зориулсан соёлын судалгааны хөтөлбөрийн дор Дэлхийн өв-Орхоны хөндийн дурсгалт газрын бүсэд байрлах 7 сургуульд сургалтын хөтөлбөрөөс гадуурх үйл ажиллагааны хэлбэрээр хэрэгжсэн. Судалгааны үр дүнг үндэслэн Монгол Улсын холбогдох байгууллагууд болон ЮНЕСКО нь амжилттай хэрэгжсэн уг төслийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр зорьж байна. Энэхүү уулзалтын гол зорилго нь өвийн боловсролыг үндэсний хэмжээнд бэхжүүлэх, боловсруулсан иж бүрдлийг тохируулан өөрчлөхөд оршсон юм. Зөвлөлдөх уулзалтад Дэлхийн өв - Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаа, Увс нуурын Улсын тусгай хамгаалалттай газар, Монгол Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаа, Дорнодын дархан цаазат газар болон Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын төлөөлөгч нар оролцов. Уулзалтын үеэр практик туршлагыг судалсан бөгөөд үйл ажиллагааны санхүүжилтийн боломж, стратегийн түншлэл, удирдлага менежмент, зохицуулалт, хяналт, шинжилгээний асуудлуудыг үнэлж, туршилтын явцад тулгарсан хүндрэл бэрхшээл, сургамжийг тодорхойлж хэлэлцэв. Уулзалтын үр дүнд иж бүрдлийг боловсронгуй болгох, тэргүүлэх чиглэл, зорилго, үйл ажиллагааны тодорхой төлөвлөгөө боловсруулах, төлөвлөсөн үйл ажиллагаа, зорилтуудыг хэрэгжүүлэхэд мэргэшсэн багийг бий болгох суурийг тавьж өгөв.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл

























2018 оны 6 дугаар сарын 4







Тэмдэглэлт өдрүүд