Холбоо барих


“ЧАНАРЫН СОЁЛ – ЧАНАРЫН ДОТООД БАТАЛГААЖУУЛАЛТ” ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛОВ

Мэдээ мэдээлэл 2018/04-03 ・ 364

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл нь дээд боловсролын сургалтын байгууллагуудад 2018 оныг “Чанарын дотоод баталгаажуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан “Чанарын соёл – Чанарын дотоод баталгаажуулалт” сэдэвт олон улсын хурлыг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав.
Энэхүү хурлын зорилго нь чанарын дотоод баталгаажуулалтын нийтлэг асуудлуудыг хэлэлцэх, олон улсын сайн туршлагаас суралцах, чанарын дотоод баталгаажуулалтын үйл ажиллагааг бодит үр дүнд суурилан эрчимжүүлэхэд оршиж байгаа болно.

Хурлыг нээж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа үг хэлж тус яамны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан, ЮНЕСКО-ийн Бангкок дахь төлөөлөгчийн газар буюу ЮНЕСКО-ийн Ази, Нохмон далайн бүс нутгийн боловсролын товчооны Боловсролын инноваци, ур чадварын хэлтсийн дарга Л.Ванг, ХБНГУ-ын Магадлан итгэмжлэх агентлагийн дарга И.Вассер, Монгол, Германы хамтарсан ашигт, малтмал, технологийн их сургуулийн харилцаа, хөгжлийн бодлогын дарга К.Витхов нар үдээс өмнө илтгэл, мэдээлэл хийв.
Уг хуралд БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газар болон Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дарга, мэргэжилтнүүд их, дээд сургуулиудын удирдлага, багш, чанарын дотоод баталгаажуулалтын мэргэжилтнүүд, судлаачид зэрэг 200 гаруй хүн оролцов.
Тус хурлыг БСШУСЯ, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Азийн хөгжлийн банк, Дээд боловсролын шинэчлэлийн төсөл зэрэг байгууллагууд дэмжин ажиллав.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл




2018 оны 9 дүгээр сарын 25




























Тэмдэглэлт өдрүүд