Холбоо барих


БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА ЮНЕСКО-ИЙН БАНГКОК ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Мэдээ мэдээлэл 2018/03-30 ・ 320

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа ЮНЕСКО-ийн Бангкок дахь төлөөлөгчийн газрын Боловсролын инноваци ба ур чадварын хөгжлийн хэлтсийн дарга Л.Ванг тэргүүтэй төлөөлөгчдийг 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтаар Монгол Улс болон ЮНЕСКО-ийн Бангкок дахь төлөөлөгчийн газар хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж, цаашид хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээний талаар санал солилцов. 
Төлөөлөгчдийг БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан мөн өдөр хүлээн авч уулзав. Төлөөлөгчид МУБИС болон ШУТИС-ийн үйл ажиллагаатай танилцав.
Төлөөлөгчид Монгол Улсад ажиллах үеэр холбогдох албаны хүмүүстэй уулзах, 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдах их, дээд сургуулийн дотоод чанарын талаарх олон улсын хуралд оролцоно.


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл

























2018 оны 6 дугаар сарын 4







Тэмдэглэлт өдрүүд