Холбоо барих


ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ЮНЕСКО-ИЙН ШАГНАЛ ЗАРЛАГДАВ

Мэдээ мэдээлэл 2018/03-28 ・ 100

2015 оноос эхлэн охид, эмэгтэйчүүдийн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж буй хувь хүн, төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжих, урамшуулах зорилгоор охид, бүсгүйчүүдийн боловсролыг дэмжих ЮНЕСКО-ийн нэрэмжит шагналыг олгож эхэлсэн. Уг шагналыг 50 000 ам. долларын мөнгөн урамшуулал дагалддаг.

2018 оны шагналд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан тус комисс Монгол Улсаас нэр дэвших хувь хүн, төрийн болон төрийн бус байгууллагын материалыг хүлээн авч байна.

Нэр дэвшүүлэх үйл ажиллагааны хувьд нэр дэвшигч цахимаар өргөдөл бөглөх, чингэхдээ урьдчилан бүртгэлийн хаяг, дугаар авах, бөглөсөн маягтыг тус комисс болон Монгол Улсаас ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар тус тус баталгаажуулах зэрэг цаг хугацаа шаардсан, олон шатлалтай тул нэр дэвших хүсэлтэй хувь хүн, байгууллага аль болох богино хугацаанд бидэнтэй холбогдоно уу.

Шагналын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://en.unesco.org/them…/women-s-and-girls-education/prize холбоосоор орж авна уу.

Хариуцсан мэргэжилтэн: 
Ё.Мөнхтуяа
Утас: 70105652
m.tuya@unesco.mn


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл


















2018 оны 03 дугаар сарын 23







2018 оны 3 дугаар сарын 21








Тэмдэглэлт өдрүүд