Холбоо барих


ДЭЛХИЙН УСНЫ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭВ

Мэдээ мэдээлэл 2018/03-26 ・ 300

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос МУБИС-ийн Газарзүйн тэнхимтэй хамтран “Байгалиа дээдэлж усаа тэтгэе” сэдэвт оюутны шилдэг бүтээл шалгаруулах үйл ажиллагаа МУБИС-ийн B байранд болов.

Үйл ажиллагааг нээж ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, МУБИС-ийн Байгалийн ухааны сургуулийн захирал О.Алтангоо, БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар нар үг хэлэв. Энэхүү шалгаруулалтад Монгол Улсын их, дээд сургуулиудын 100 гаруй оюутнууд оролцсон юм.

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл































Тэмдэглэлт өдрүүд