Холбоо барих


ОЛОН УЛСЫН НАУРЫЗЫН БАЯРЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ОДРИ АЗУЛЭЙГЭЭС ИРҮҮЛСЭН ИЛГЭЭЛТ

Мэдээ мэдээлэл 2018/03-22 ・ 93

Хүн төрөлхтний ихэнх хэсгийн хувьд хаврын эхний өдөр нь шинэ жилийн эхлэл байдаг. Өнөөдөр Ази, Кавказын олон улс оронд төдийгүй дэлхий даяар сая сая гэр бүл хэдэн мянган жилийн түүхтэй уламжлалаа үргэлжлүүлсээр Наурызын баярыг тэмдэглэж байна.
Персийн яруу найрагч Хафез “Үзэсгэлэнт сарнай цэцэгсийн хамт/Хаврын улирал дахин ирлээ/ Тэдний шинэхэн дэлбээг харахад/ Уйтгар гунигийн гашуун ургамал/ Сэтгэл зүрхнээс чинь сугалагдана” хэмээн яруу тод шүлэглэснээр Наурыз нь шинэ эхлэлийг илэрхийлдэг, итгэл найдвараар дүүрэн баяр юм. Наурызын үеэр Иранийн хөдөө тал, Иракийн хойд нутгууд, мөн Лос Анжелесын далайн эргүүд дээр асдаг гал нь өмнөх жилийн азгүйтэл, зовлон зүдгүүрийг арилгаж ирээдүйн баяр баясгалан, дэлхийн амар амгаланг авчирна гэсэн найдварыг төрүүлдэг билээ. 
ЮНЕСКО нь энэхүү амлалт, эдгээр баяр наадамд дуртайяа нэгдэж байна. Дэлхийн бүс нутагт Наурызын баярыг олон хэлбэрээр тэмдэглэдэг хэдий ч хүн төрөлхтний соёлын олон янз байдал, бүтээлч байдлын гайхамшигт нотолгоо хэмээн та бүхнийг нэгдэхийг уриалж байна. ЮНЕСКО-ийн эрхэм зорилгын нэг болох нийтлэг өвийг хадгалан хамгаалах, түгээх гэдэг нь зөвхөн хөшөө дурсгал, эд зүйлс, газар нутгийг хэлэхгүй бөгөөд тэдгээртэй адил үнэ цэнтэй, зан заншил, итгэл үнэмшил, мэдлэг болон уламжлалыг хэлэх боловч зарим тохиолдолд гагцхүү дурсамжид тулгуурлан өвлөн уламжлуулдаг илүү хэврэг биет бус өвийг хамаардаг гэдгийг сануулж байна.
Олон улсын Наурызын баярын мэнд хүргэе!


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл


















2018 оны 03 дугаар сарын 23







2018 оны 3 дугаар сарын 21








Тэмдэглэлт өдрүүд