Холбоо барих


“УС-ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” СЭДЭВТ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ БОЛОВ

Мэдээ мэдээлэл 2018/03-22 ・ 455

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрүүл мэндийн яам, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС), Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон Усны академи хамтран зохион байгуулсан “Ус-Хөгжлийн түлхүүр” сэдэвт оюутны эрдэмшинжилгээ, онол практикийн бага хурал Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн их танхимд болов.

Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг нээж БОАЖЯ-ны Усны нөөцийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбулган, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Ганцэцэг, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн захирал Д.Даваалхам нар үг хэлэв. Арга хэмжээнд их, дээд сургуулиудын 100 гаруй оюутнууд оролцсон юм.

Уг хурлын гол зорилго нь ус, байгаль орчны хоорондын уялдаа холбооны талаарх оюутан залуусын ойлголтыг нэмэгдүүлэх, устай холбоотой тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд их, дээд сургуулийн оюутнуудын оролцоог сайжруулах, тэдний судалгаа шинжилгээний ажилд дэмжлэг үзүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх явдал юм.

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс


Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй

Мэдээ мэдээлэл




2018 оны 9 дүгээр сарын 25




























Тэмдэглэлт өдрүүд